Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Авсралид цалинтай дадлага хийлгэх нь худлаа гэв
“Австрали Улсын Соёл солилцооны хөтөлбөрт хамруулж, Австралийн 2300 орчим фермэд хорь гаруй мэргэжлээр нэг жилийн хугацаатай цалинтай дадлага хийлгэх тухай зар гаргаж буй “ICMA Agency” нь Австралийн Хил хамгаалал, цагаачлалын албанаас зөвшөөрөл аваагүй” гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
“ICMA Agency” нь 2016 оны тавдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн Авсралийн соёл солилцооны хөтөлбөрийг Австралийн Фермерийн аж ахуйн дадлагажигч хүлээн авагч “Visitoz” байгууллагатай хамтран хэрэгжүүлж эхэлсэн аж. Одоогийн байдлаар 12 хүн визэнд орж урьдчилсан байдлаар дөрвөн хүний виз зөвшөөрөгдөн ирэх сарын 1-ний өдөр Австрали Улсад очсон болсон байна.
Харин Гадаад харилцааны яамны мэдэгдэлтэй холбогдуулан “ICMA Agency” нь “Бид энэхүү үйл ажиллагааныхаа хүрээнд холбогдох Хөдөлмөрийн яам, Гадаад харилцааны яам, Австрали Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яам, Монгол дахь Австралийн төлөөлөгчийн газарт мэдэгдсэн бөгөөд тусгай дадлагажигч илгээх зөвшөөрлийг Хөдөлмөрийн яамнаас хүсч материал өгсөн боловч татгалзсан хариуг өгсөн. Хэдий татгалзсан ч гэсэн соёл солилцооны хөтөлбөр нэрийн дор хөдөлмөрийн эрх зүйтэй холбогдолгүй гэдэг хариуг хүлээн авсан болно. Монгол улсын хөдөлмөрийн яам, Гадаад харилцааны яамнаас хэрэгжүүлээгүй, Монголын залуучуудад маш хэрэгтэй энэ хөтөлбөрийг бид Австрали улсаас авчирч хэрэгжүүлснийхээ хүрээнд өнөөдөр бидний нэр хүндийг зохион байгуулалттайгаар, Засгийн газрын хэрэгжүүлэх яам нь хүртэл унагаж байгаад маш харамсч байна” гэжээ.
“Австрали Улсын Соёл солилцооны хөтөлбөрт хамруулж, Австралийн 2300 орчим фермэд хорь гаруй мэргэжлээр нэг жилийн хугацаатай цалинтай дадлага хийлгэх тухай зар гаргаж буй “ICMA Agency” нь Австралийн Хил хамгаалал, цагаачлалын албанаас зөвшөөрөл аваагүй” гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.“ICMA Agency” нь 2016 оны тавдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн Авсралийн соёл солилцооны хөтөлбөрийг Австралийн Фермерийн аж ахуйн дадлагажигч хүлээн авагч “Visitoz” байгууллагатай хамтран хэрэгжүүлж эхэлсэн аж. Одоогийн байдлаар 12 хүн визэнд орж урьдчилсан байдлаар дөрвөн хүний виз зөвшөөрөгдөн ирэх сарын 1-ний өдөр Австрали Улсад очсон болсон байна.

0 Сэтгэгдэл