Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян” эхэллээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам өнөөдөр Хүчирхийллийн эсрэг үндэсний төвтэй хамтран “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг эхлүүллээ. “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг дэлхийн 180 гаруй улс орон ижил цаг хугацаанд, нэгдмэл зорилго, нийтлэг уриан дор нэгэн зэрэг зохион байгуулдаг бөгөөд энэ жил дэлхий даяараа “Гэр орны амар амгалангаас дэлхийн энх тайван руу: Бүх нийтэд боловсролыг хүртээмжтэй болгоё” уриан дор нэгдэх юм. Харин тус аяныг манай улс “Хүчирхийлэлд үгүй гэж хэлье!” хэмээх уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болоод байна.
Тус аяныг Монгол Улсад 1998 оноос эхлэн жил бүр тогтмол зохион байгуулж ирсэн бөгөөд аяныг дэмжигч хувь хүн, төр, төрийн бус байгууллага, бүлгүүд зохион байгуулалттайгаар үйл ажиллагаагаараа нэгдэж, хөдөлгөөнийг өрнүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Энэхүү аян нь охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг хүний эрхийн ноцтой зөрчил мөн гэдгийг олон нийтэд ойлгуулах, тэдний дэмжлэгт тулгуурласан эерэг өөрчлөлт хөдөлгөөнийг бий болгоход чиглэдэг юм.

0 Сэтгэгдэл