Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Оны тэргүүний залуу эмч шалгаруулна
Хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлст үр бүтээлтэй ажиллаж, амжилт гаргасан шилдэг залуу эмч нарынхаа хөдөлмөрийг үнэлэх , эмчилгээ, оношлогооны шинэлэг арга барилыг нь олон нийтэд сурталчлах зорилгоор оны шилдэг залуу эмч шалгаруулахаар болжээ. Тодруулбал, Монголын Залуучуудын Холбооны санаачилгаар анх удаа оны шилдэг залуу эмч шалгаруулах “ Алтан гарт эмч” ёслолын ажиллагааг 2016. 12. 09-нд зохион байгуулахаар болсон байна.
Оны шилдэг залуу эмч нарыг уламжлалт, мэс засал, Дүрс оношилгоо, сэтгэц, хавдар, Лаборатори, нүүр ам судлал, Сэхээн амьдруулах, яаралтай тусламж гэхчилэн 34 номинацаар шалгаруулах аж.

Нэр дэвшиж буй эмч нь эрүүл мэндийн салбарт тасралтгүй 5-аас дээш жил ажилласан, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн зөрчил, мэргэжлийн алдаа, дутагдал гаргаагүй, ажил мэргэжлийн ур чадвар, үйл ажиллагаа, мэргэжлээрээ бусдыгаа манлайлан ажилласан, дотоод болон гадаадын эрдэм шинжилгээ, онол практикийн хуралд илтгэл тавьж оролцсон, нийгэм олон нийтийн ажилд идэвхтэй оролцогч, санаачлагч, зохион байгуулагч байх гэх шалгуур болзлыг хангасан байх юм байна. Шилдэг эмчийн материалыг 2016. 12. 06-ыг хүртэл МЗХ-ны байранд хүлээн авах бөгөөд эмнэлгүүд салбар тус бүрт эмч нараа тодорхойлон ирүүлж болох аж.
Нийт нэр дэвшигчийн дотроос 68 эмч хоёрдугаар шатанд шалгарч, шалгарсан оролцогчдоос номинаци тус бүрээр “Оны тэргүүний эмч”-ийг тодруулж, Монголын Залуучуудын Холбооны нэрэмжит “Тэргүүний залуу эмч” цол тэмдэг, өргөмжлөл, ивээн тэтгэгч байгууллагын шагналаар шагнах нь.

0 Сэтгэгдэл