Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
ЦДБЭЧ-ынхан сайн үйлсийн аянд нэгдэв
НҮБ-аас хэрэгжүүлж байгаа “Тогтвортой хөгжил” төслийн хүрээнд Непал улсын Сарлахи дүүрэг дэх асрамжийн газрын 47 хүүхдэд туслах зорилгоор “Сайн дурынхны манлайлал” ТББ-ын залуус хүмүүнлэгийн аян өрнүүллээ. Уг аяны хүрээнд Баянзүрх дүүргийн зарим хороо, ТББ-ууд нэгдэж, эд материалын тусламж үзүүлжээ. Тэгвэл Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын хамт олон “Юугаараа баян бэ, түүгээрээ дайл” хэмээх монгол түмнийхээ мэргэн үгийг дагаж, “Монголын сайхан орон минь” үндэсний урлагийн тоглолтоороо дээрх хүмүүнлэгийн аянд нэгдэв.
Энэхүү арга хэмжээг ЦДБЭЧ-ын дарга, хурандаа Г.Золзаяа нээж үг хэлэхдээ “Манай чуулгын хамт олон дайны талбарт ч дуу хуураа өргөж, дайчин эрсээ зоригжуулж ирсэн түүхэн гавьяатай. Дэлхийн хүн төрөлхтний сайн сайхны төлөө, түүний дотроос хайр энэрэл хүсэн хүлээсэн бяцхан хүүхдүүдийн төлөө дуу хоолойгоо нэгтгэж байгаадаа баяртай байна. Бид цаашдаа ч нийгмийн сайн сайханд чиглэсэн олон арга хэмжээ зохион байгуулах болно” гэв. Тоглолтыг үзэж сонирхсон бүх үзэгчийн халуун сэтгэлийн хандивыг хүргэх, “Монголын сайхан орон” тоглолтын бүрэн бичлэгийг тэдгээр хүүхдэд үзүүлж сонирхуулан, эх орныхоо үндэсний язгуур урлагийн бүтээлүүдийг танин мэдүүлэхээр “Сайн дурынхны манлайлал” ТББ-ын залуус эх орноосоо мордох гэж байгаа аж.
НҮБ-аас хэрэгжүүлж байгаа “Тогтвортой хөгжил” төслийн хүрээнд Непал улсын Сарлахи дүүрэг дэх асрамжийн газрын 47 хүүхдэд туслах зорилгоор “Сайн дурынхны манлайлал” ТББ-ын залуус хүмүүнлэгийн аян өрнүүллээ. Уг аяны хүрээнд Баянзүрх дүүргийн зарим хороо, ТББ-ууд нэгдэж, эд материалын тусламж үзүүлжээ. Тэгвэл Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын хамт олон “Юугаараа баян бэ, түүгээрээ дайл” хэмээх монгол түмнийхээ мэргэн үгийг дагаж, “Монголын сайхан орон минь” үндэсний урлагийн тоглолтоороо дээрх хүмүүнлэгийн аянд нэгдэв. Энэхүү арга хэмжээг ЦДБЭЧ-ын дарга, хурандаа Г.Золзаяа нээж үг хэлэхдээ “Манай чуулгын хамт олон дайны талбарт ч дуу хуураа өргөж, дайчин эрсээ зоригжуулж ирсэн түүхэн гавьяатай. Дэлхийн хүн төрөлхтний сайн сайхны төлөө, түүний дотроос хайр энэрэл хүсэн хүлээсэн бяцхан хүүхдүүдийн төлөө дуу хоолойгоо нэгтгэж байгаадаа баяртай байна. Бид цаашдаа ч нийгмийн сайн сайханд чиглэсэн олон арга хэмжээ зохион байгуулах болно” гэв. Тоглолтыг үзэж сонирхсон бүх үзэгчийн халуун сэтгэлийн хандивыг хүргэх, “Монголын сайхан орон” тоглолтын бүрэн бичлэгийг тэдгээр хүүхдэд үзүүлж сонирхуулан, эх орныхоо үндэсний язгуур урлагийн бүтээлүүдийг танин мэдүүлэхээр “Сайн дурынхны манлайлал” ТББ-ын залуус эх орноосоо мордох гэж байгаа аж.
0 Сэтгэгдэл
























