Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Хятад улс төрийн албан тушаалтнуудад үнэтэй машин унахыг хориглолоо
БНХАУ-ын Сангийн яамны мэдээлснээр 1.3 сая юань буюу 188 мянган ам.доллараас дээш үнэ бүхий дээд зэрэглэлийн автомашин болон бусад тансаг хэрэглээний бараа, бүтээгдэхүүнд 10 хувийн нэмэлт татвар ногдуулахаар болсон байна. Түүнчлэн БНХАУ-ын төрийн өндөр албан тушаалтнуудын гадаадад хийх айлчлалын зардлыг танаж, үнэтэй машин унахыг хориглосон шинэ дүрмийг баталсан тухай “Синьхуа” агентлаг мэдээлжээ. Ингэснээр БНХАУ-ын төрийн өндөр албан тушаалтнууд гадаад, дотоод айлчлалынхаа үеэр үнэтэй зочид буудалд буудаг байсан нь ард хоцорч, шаардлагатай тохиолдолд хямд зардлаар айлчлахаар болж байна.
БНХАУ-ын Сангийн яамны мэдэгдэлд дурдсанаар тансаг зэрэглэлийн бараа, бүтээгдэхүүн ньхүний оюун санааны үнэлэмжийг алдагдуулахын зэрэгцээ ёс суртахууны хувьд сөрөг үр дагавартай гэжээ.
БНХАУ-ын дарга Си Зиньпиний санаачилсан хөтөлбөрийн дагуу Хятад улс сүүлийн жилүүдэд согтууруулах ундаа болон тансаг зэрэглэлийн цүнх зэргээс авах татварын хэмжээг нэмсэн. Мөн Хятадад үнэтэй эд бараа, бэлэг дурсгалын зүйлсийн сурталчилгааг хориглож, хээл хахуулийн эсрэг тэмцэж байгаа юм. БНХАУ-ын дарга Си Зиньпин 2012 онд авлигын эсрэг арга хэмжээ авахаа илэрхийлж хэлсэн үгэндээ Коммунист намын гишүүдийг авлига хээл хахууль, үргэлгэн зангаасаа салахгүй бол цаашид тэрийн эрхийг үргэлжлүүлэн барьж чадахгүй гэдгийг анхааруулж байсан юм.
БНХАУ-ын энэхүү шийдвэр “BMW”, “Daimler AG”, “Mercedes-Benz”, “Audi”, “Ferrari”, “Aston Martin” болон “Rolls-Roycе” зэрэг үйлдвэрийн хувьцаа болон ашиг, орлогод сөрөг үр дагавартай талаар “Ройтерс” агентлаг дурджээ.
manaid iim bol saikhan
Манайд хууль хэрэгжджэг болоосой доо.
БНХАУ-ын Сангийн яамны мэдээлснээр 1.3 сая юань буюу 188 мянган ам.доллараас дээш үнэ бүхий дээд зэрэглэлийн автомашин болон бусад тансаг хэрэглээний бараа, бүтээгдэхүүнд 10 хувийн нэмэлт татвар ногдуулахаар болсон байна. Түүнчлэн БНХАУ-ын төрийн өндөр албан тушаалтнуудын гадаадад хийх айлчлалын зардлыг танаж, үнэтэй машин унахыг хориглосон шинэ дүрмийг баталсан тухай “Синьхуа” агентлаг мэдээлжээ. Ингэснээр БНХАУ-ын төрийн өндөр албан тушаалтнууд гадаад, дотоод айлчлалынхаа үеэр үнэтэй зочид буудалд буудаг байсан нь ард хоцорч, шаардлагатай тохиолдолд хямд зардлаар айлчлахаар болж байна.БНХАУ-ын Сангийн яамны мэдэгдэлд дурдсанаар тансаг зэрэглэлийн бараа, бүтээгдэхүүн ньхүний оюун санааны үнэлэмжийг алдагдуулахын зэрэгцээ ёс суртахууны хувьд сөрөг үр дагавартай гэжээ.
БНХАУ-ын дарга Си Зиньпиний санаачилсан хөтөлбөрийн дагуу Хятад улс сүүлийн жилүүдэд согтууруулах ундаа болон тансаг зэрэглэлийн цүнх зэргээс авах татварын хэмжээг нэмсэн. Мөн Хятадад үнэтэй эд бараа, бэлэг дурсгалын зүйлсийн сурталчилгааг хориглож, хээл хахуулийн эсрэг тэмцэж байгаа юм. БНХАУ-ын дарга Си Зиньпин 2012 онд авлигын эсрэг арга хэмжээ авахаа илэрхийлж хэлсэн үгэндээ Коммунист намын гишүүдийг авлига хээл хахууль, үргэлгэн зангаасаа салахгүй бол цаашид тэрийн эрхийг үргэлжлүүлэн барьж чадахгүй гэдгийг анхааруулж байсан юм.
БНХАУ-ын энэхүү шийдвэр “BMW”, “Daimler AG”, “Mercedes-Benz”, “Audi”, “Ferrari”, “Aston Martin” болон “Rolls-Roycе” зэрэг үйлдвэрийн хувьцаа болон ашиг, орлогод сөрөг үр дагавартай талаар “Ройтерс” агентлаг дурджээ.
0 Сэтгэгдэл
2016.12.08
2016.12.07
























