Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
“Эмнести Интернэшнл” байгууллагын төлөөлөгчидтэй уулзлаа

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, Гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү “Эмнести Интернэшнл” байгууллагын Зүүн Ази хариуцсан захирал Николас Бекүйлен болон бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Ноён Николас Бекүйлен хотын удирдлага цаг гарган уулзсанд талархал илэрхийлээд “Манай байгууллага бол дэлхийн олон хотод үйл ажиллагаа явуулдаг хүний эрхийн байгууллага. Улаанбаатар хотын иргэдийн нэлээд хэсэг нь орон сууцгүй байгаа нь иргэдийн эрх зарим талаар зөрчигдөж байгаа хэрэг гэж бид үзэж байна. Тиймээс хот төлөвлөлтийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ иргэдийн энэ эрхийг хангадаг байгаасай гэж хүсч байна” гэлээ.
Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, Гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү “Бид бүхэн Улаанбаатар хотын гэр хорооллыг инженерийн шугам, дэд бүтэц бүрэн хангагдсан, тохилог болгоход анхаарч ажиллана. Иргэдийг орон сууцжуулах, нийслэлийг барилгажуулах ажил цаашид ч хийгдэнэ. Үүнд ч хотын үе үеийн дарга нар анхаарч ирсэн. Гэр хороололд амьдарч байгаа иргэд газар дээрээ амины орон сууц барих нөхцөл боломжоор хангахын төлөө ажиллаж байгаа” гэсэн юм. “Эмнести Интернэшнл” байгууллагын зүгээс тавьсан асуудалд анхаарч ажиллахаа хотын даргын орлогч П.Баярхүү хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл