Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Ц.Оюундарь: Балиар арга барилаа МАН одоо ч тавиагүй байна
Ene avgaig horioch
Фэйсбүүк мэдээ:
Сэтгүүлч Ц.Оюундарь сүүлийн үед байнга шалгагдаж байгаа тухайгаа өөрийн фэйсбүүк хуудсандаа ийн бичжээ.

Зиа, Баянгол дүүргийн цагдаагаас бас дуудаж байна. Ямар хэргээр дуудаж байгаа юм бэ гэсэн чинь утсаар хэлэх боломжгүй, ирээд уулз аа л гэнэ. АТГ, Үндэсний аудит, дотоод аудит, хөндлөнгийн аудит, Сангийн яам, мэргэжлийн хяналт, Үндэсний зөвлөлийн ажлын хэсэг, УИХ-ын ажлын хэсгийн шалгалтууд дээр нэмээд цагдаа бас шалгах юм байх... Би ХХ зууны Монголын түүхээр цуврал баримтат кино болон "Энэ өдөр Монголын түүхнээ" хэмээх түүхийн цуврал хийсэн хүн. Уран бүтээлчийнхээ хувьд "зэврэхгүй" байх үүднээс захиргааны ажлынхаа хажуугаар баримтат кино зохиолоо бичсээр байгаа. Яг одоо 1930-аад оны дүрвэгсдийн түүхээр 2 бүлэг баримтат кино хийж байна. Бүр тэр үед л хүнийг байх газаргүй болтол нь аргыг нь барж, бүх төрлөөр шалгаж, нэр төрийг нь гутааж, урдаг зуудаг нохой шиг хэдэн хүн бэлдэж, тэд нар нь дотроос нь хагалан бутаргах, нэр хоч өгөх, сэтгэл санаагаар дарамтлах, баримт мэдээлэл цуглуулах, нэргүй матаас бичих зэргээр байх аргагүй болгодог балиар арга барилаа МАН одоо ч тавиагүй байна гэхээр үнэхээр харамсаж, бас дургүй хүрч байна. Бид чинь эрх зүйт ардчилсан нийгэмд амьдарч байгаа шүү. Урьдынхаа арга барилаар хэр удаан намайг зовоож, хэр их ухаж төнхөж, ямар хилс хэрэг тохож, ямар шоронд аваачиж хатаахыг нь хармаар санагдчихлаа. Үүнээс хойш шалгуулж буй алхам тутмаа өөрийн цахим хуудсандаа мэдээлж байх болно...

0 Сэтгэгдэл
2016.12.09