Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Тархи, нуруу нугасны хавдрыг эх орондоо эмчилдэг болно

Б.МЯГМАРЖАВ
Манай улсад эмчлэх боломжгүй өвчний улмаас олон мянган иргэн гадаад улсыг зорьсоор байгаа. Хэдийгээр эмнэлгүүдийн чадавх сайжирч, багаж тоног төхөөрөмжийн хангамж нэмэгдэж байгаа ч шинжлэх ухаан хөгжихийн хэрээр дэлхийд ховор тохиолддог өвчнүүд бүртгэгдсээр байна. Одоогоор манай улсад эмчлэх боломжгүй 37 нэр төрлийн өвчний жагсаалт бий. Тиймээс эдгээр иргэнд төрийн зүгээс эмчилгээний зардлын тодорхой хувийг олгодог. Энэ чиглэлээр Эрүүл мэндийн яаманд жил бүр 250-300 иргэн гадаадад эмчлүүлэх эмчилгээний зардал хүссэн өргөдөл ирүүлдэг аж. Үүний гуравны нэг орчим нь Монголд эмчлэгдэх боломжгүй, гадаадад илгээн эмчлүүлэх өвчний жагсаалтад орсон өвчин эмгэгтэй иргэд эзэлж буй. Ихэвчлэн мэдрэл, хавдар, тархи, зүрх судасны мэс засал, нүдний өвчин гэх мэт эмгэгүүд зонхилдог байна. Зарим тохиолдолд гадаадад ч эмчлэгдэхгүй мэдрэл сэтгэцийн хүнд эмгэг, удамшлын өвчнүүд, тархины саажилт зэрэг өвчнүүд байдаг аж. Энэ талаар ХСҮТ-ийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн “Хавдар хоруу чанар ихтэй хүний амь насанд шууд нөлөөлдөг өвчин. Дээр нь мэс засал, туяа, химийн гээд өртөг өндөртэй олон эмчилгээ байнга шаарддаг. Эдгээр эмчилгээ нь хоорондоо хавсарч үр дүнгээ өгдөг. Хавдрын эмчилгээ дэлхий дахинд технологийн үсрэнгүй хөгжлийг хийсэн. Ялангуяа дүрс оношилгооны тусламжтай туяа эмчилгээ хийх болсон. Тиймээс энэ төрлийн эмчилгээг монголд оруулж ирэхгүй бол ийм эмчилгээ шаардлагатай өвчтөнүүд маш ихээр гадагшаа явж эмчлүүлж байна. Энд, тархи, нуруу нугасны хавдарууд орж байгаа. ХСҮТ Австрийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр туяа эмчилгээний тоног төхөөрөмж тавигдана. Энэ бол туяа эмчилгээний чиглэлээр манай улсад гарч байгаа том хувьсгал гэж ойлгож болно. Хэдий тийм ч нэмэлт санхүүжилт болон бусад үед хэрэглэх тоног төхөөрөмж шаардлагатай байна” хэмээн ярьсан юм.
Эрүүл мэндийн яамнаас 2011 онд 75 иргэнд, 2012 онд 147 иргэнд гадаад эмчилгээнд санхүүгийн дэмжлэг үзүүлжээ. Харин 2013 оны эхний хагас жилийн байдлаар 84 иргэнд 256 сая төгрөг олгоод байгаа аж.
Тиймээс эрүүл мэндийн яамны зүгээс эдгээр иргэнд заавал мөнгөн тусламж үзүүлэх бус 2017 онд дээрх 37 өвчнөөс хэдийг нь эх орондоо эмчилж чаддаг болох талаар хэлэлцлээ. Эрүүл мэндийн сайдын багцад 500 сая төгрөгийг төсөвлөж, зайлшгүй шаардлагаар гадаадад эмчлүүлсэн иргэдийн эмчилгээний зардлаас холбогдох журмын дагуу тав хүртэлх хувийг олгодог журамтай. Зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлж байгаа өвчний тоог бууруулах талаар ямар ажил хийж байгаа тухай Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгээс тодруулахад “Иргэдэд учирч байгаа санхүүгийн бэрхшээлийг багасгахад бид анхаарч, ард иргэдээ эх орондоо бүхий л эмчилгээ оношилгоонд хамрагдах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. Ингэхийн тулд эхлээд төв эмнэлгүүдэд шинээр тоног төхөөрөмж авах, шинэ технологийг нэвтрүүлэх шаардлагатай. Тухайлбал, эхний ээлжинд ХСҮТ, ЭХЭМҮТ, Улсын төв эмнэлгүүдийг тоног төхөөрөмжөөр хангах учиртай. Түүнийгээ дагаад боловсон хүчнийг бэлтгэх шаардлагатай” хэмээн ярьсан юм.
Я.Буянжаргал: Энэ онд 113 иргэн гадаадад эмчлүүлсэн эмчилгээний зардал хүссэн
Дээрх асуудалтай холбогдуулан Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалаас зарим зүйлийг тодрууллаа.
-Гадаадад эмчлүүлэх эмчилгээний зардал хүссэн өргөдөл өгч байгаа иргэд ихэвчлэн хэд орчим насныхан байна вэ?
-Нийт иргэдийн 13 хувь нь 15 хүртэлх насны хүүхдүүд байна. Бид хүүхдүүдэд аль болох эмчилгээний зардалд нь нэмэр болохыг хүсдэг. Гэвч бидний баримталж байгаа гол зарчим бол гадагшаа мөнгө өгөх бус эмчилж чадахгүй гээд гаргасан жагсаалтыг монголдоо хэрхэн эмчилдэг болох вэ гэдэгт анхаарлаа хандуулж байна.
-Бид олон төрлийн өвчнийг монголдоо эмчлэх боломжтой боллоо гэдэг. Ер нь, монголд эмчлэгдэх боломжгүй өвчний тоо буурч байна уу?
-Эрхтэн шилжүүлж сулгахаар 2014-2015 онд 66 тохиолдол байсан бол энэ жил манай улсад элэг, бөөр, чөмөг шилжүүлэн суулгадаг болсон тохиолдол 53 болтлоо буусан байгаа. Мөн үргүйдлийн эмчилгээг монголд хийж байгаа учир жагсаалтаас хасах нь зөв гэж үзсэн. Харин гажиг хөгжлийг эмчилж чадахгүй байна.
-Сүүлийн үед төрөлхийн гажигтай хүүхдүүд төрөх нь нэмэгдсэн. Үүний шалтгаан нь юу байна вэ?
-Ургийн гажиг хөгжилд олон хүчин зүйл нөлөөлдөг. Тухайлбал, удмын, орчны шалтгаан, архидалт, тамхидалт. Тиймээс бид наад зах нь архи, тамхиа багасгах хэрэгтэй эмийн эмх замбараагүй хэрэглээг багасгах хэрэгтэй.
-Энэ онд хэдэн хүнийг гадаадад эмчлүүлэх өвчний хөнгөлөлтөд хамруулаад байна вэ. Нэг иргэнд хамгийн багадаа болон ихдээ хэдэн төгрөг олгодог юм бэ?
-2016 онд яаманд 900 гаруй иргэн эрүүл мэндтэй холбоотой өргөдөл өгсөн. Үүний 113 нь гадаадад эмчлүүлсэн эмчилгээний зардлыг олгож өгөөч гэсэн хүсэлт байсан. Бид холбогдох хууль баримт бичгийн хүрээнд 73 иргэний асуудлыг шийдсэн. Иргэдийн бүх хүссэн мөнгө эмчилгээнд гарсан зардлыг гаргана гэвэл эрүүл мэндийн төсөв даахааргүй өртөг гардаг. Нэг иргэн хамгийн багадаа зөвхөн эмчилгээний зардалд тээвэр, буудал, дагалдан явсан бусад хүний зардалаас гадна гурван сая төгрөг, дээд тал нь 350 сая төгрөг хүссэн байдаг. Бид сайдын багцад байгаа бага хэмжээний мөнгөө аль болох олон иргэнд хүртээмжтэй байдлаар хуваарилахыг хичээдэг.

0 Сэтгэгдэл