Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Монголбанкнаас О.Энх-Эрдэнэд 10 мянган ам.доллар өгөх үү, Н.Баяртсайхан дарга аа

“Авъяаслаг монголчууд” шоуны ялагч О.Энх-Эрдэнэ 100 сая төгрөг буюу 40350 ам.доллар хожсон. Харин өнгөрсөн жилийн ялагчид болох “Эгшиглэнт чимээ” хамтлагийнхан мөн л 100 сая төгрөг хожсон ч 50150 ам.доллар хожсон юм. Учир нь тэднийг түрүүлэх үед 1 ам.долларын төгрөгтэй харьцах ханш 1994 байсан. Гэтэл О.Энх-Эрдэнийг шоунд түрүүлэх үед буюу өчигдрийн байдлаар 1 ам.доллар 2478 төгрөгтэ тэнцэж байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жил 100 сая төгрөгтэй байсан хүн 50350 ам.долларыг халаасалж байсан бол энэ жил бүхэл бүтэн 10 мянган ам.долларын алдагдалд орж байгаа гэсэн үг. Дээрх харьцуулалт бол ам.долларын ханшийн өсөлтөөс болж монголчууд ямар их зүйлийг алдаж байгааг энгийн жишээгээр харуулсан нэг хэлбэр.

Тэгэхээр энэ бүхний хариуцлагыг хэн хүлээх вэ. Төвбанкны тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Монголбанкны үндсэн зорилго нь үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хадгалахад оршино” хэмээн тодоос тод заачихсан байгаа. Гэтэл Монголбанкны ерөнхийлөгч УИХ-ын чуулганы хуралдаан дээр “Ам.долларын ханшийг бууруулж чадахгүй” гэж хэлснээс болж, Ерөнхий сайд өөрөө арга хэмжээ авахад хүрч, ам.долларын ханшийг нэгхэн өдрийн дотор 200 төгрөгөөр өсгөж байсан цаг саяхан. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат УИХ-аас томилдог Монголбанкны ерөнхийлөгчтэй ойлголцолд хүрч чадахгүй байгаагаас болж Сангийн сайдад ам.долларын ханшийг бууруулах үүрэг өгсний дараа 1 ам.долларын ханш нэгхэн өдрийн дотор 2600 төгрөгт хүрсэн билээ. Үүнээс 2 өдрийн өмнө арилжааны банкууд төвбанкнаас ам.доллар худалдаж авах санал тавьсан ч худалдаагүй. Харин ам.доллар 200 төгрөгөөр өссөний дараа өнгөрсөн борооны хойноос цув нөмрөж байсан юм.

Үнэхээр л Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан та ам.долларын ханшийг тогтворжуулж, төгрөгийн тогтвортой байдлыг хадгалж чадахгүй бол чаддаг хүнд нь ажлаа хүлээлгэж өгсөн нь дээр бус уу. Ам.долларын ханшийн өсөлтөөс үүдэн бий болсон зөрүүнээс болж хохирч байгаа иргэдийнхээ алдагдлыг та бүхэн төлөх үү. Үүний нэг тод жишээ нь 10 мянган ам.долларын зөрүүн дээр алдагдал хүлээгээд байгаа “Авьяаслаг монголчууд” О.Энх-Эрдэнэ юм. Түүний 10 мянган ам.долларыг Монголбанк өгөх үү, Н.Баяртсайхан дарга аа.

У.Жанцан
SHARE: http://tsenzurgui.mn
0 Сэтгэгдэл