Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Дүүргүүдийн хүүхдийн эмнэлгийн нөхцөл байдлыг Нийслэлийн Засаг даргад танилцууллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр дүүргүүдийн хүүхдийн эмнэлгийн нөхцөл байдлын талаарх мэдээлэлтэй танилцлаа. Энэ үеэр Нийслэлийн эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Т.Хулан “Өнгөрсөн долоо хоногт нийт 97 мянган иргэн эмнэлэгт хандсаны дийлэнх нь томуу, томуу төст өвчинтэй холбоотойгоор ирсэн байгаа.
Өнөөдрийн байдлаар томуугийн вирус гарч ирээгүй байгаа ч, бид бүх бэлтгэлийг хангаж ажиллаж байна. Эмнэлгийн үзлэгт хамрагдсан иргэдийн дийлэнх нь хэвтэн эмчлүүлж байгаа. Ялангуяа 0-4 хүртэлх насныхан ихэвчлэн эмнэлэгт хэвтэж байгаагаас 0-1 хүртэлх насныхан 30 хувийг нь эзэлж байна. Суурь өвчлөл, тэжээлийн дутагдалд орсон хүүхдүүд томуу төст өвчин их тусч байгааг судалгаагаар тогтоосон. Ерөнхийдөө амьсгалын замаар өвчлөгсдийн 60 хувь нь хатгаа болж хүндэрч ирж байна. Одоогийн байдлаар томуу, томуу төст өвчний тархалт бага байгаа ч эмнэлэгт хэвтэх иргэдийн тоо ихэссэн нь дүүргийн эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэхэд хүргэсэн. Нийслэлийн эмнэлгүүдэд нийт 1870 ор байдгийн 879 нь хүүхдийнх. Мөн одоогийн байдлаар нийт орны ачаалал 20 хувиар хэтэрсэн байгаа” гэж ярилаа.
Энэ ачааллыг бууруулах зорилгоор Нийслэлийн эрүүл мэндийн газраас дүүргийн эмнэлгийн насанд хүрэгчдийн орыг хүүхдийнх рүү шилжүүлэх ажлыг эхний ээлжинд хийхээр төлөвлөөд байна. Хэрэв ачаалал энэ хэвээр үргэлжилбэл, хувийн хэвшлийн байгууллагуудыг татан оролцуулах, Хан-Уул дүүргийн эмнэлгийг хүүхдийн эмнэлэг болгох, Сонгинохайрхан дүүргийн I амбулаторийн нэгдүгээр давхрыг чөлөөлж, хүүхдийн 70 ор байршуулах зэргээр бүхий л нөөц бололцоогоо ашиглан ажиллах төлөвлөгөө боловсруулаад байгаа юм.
Түүнчлэн өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар буюу 08:30-22:00 цаг хүртэл ажиллаж буй бөгөөд 0-5 хүртэлх насны хүүхдүүдийг эмч нар гэрээр нь үзлэг хийж, эмчилж байгаа билээ. Ийнхүү өнөөгийн нөхцөл байдалтай танилцсаны дараа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд харьяа байгууллагын удирдлагуудад томуу, томуу төст өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгавар өгсөн байна.

0 Сэтгэгдэл