Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
0-5 хүртэлх насны хүүдэд үнэ төлбөргүй эмчилгээ хийж, эм олгоно
Өвлийн хүйтэн эхэлсэнтэй холбоотойгоор бага насны хүүхдүүдийн дунд ханиад, томууны дэгдэлт идэвхжиж хүүхдийн болон өрхийн эмнэлгүүд ачаалал ихтэй ажиллаж байна. Түүнчлэн эцэг, эхчүүд эм болон эмчилгээний төлбөрт багагүй мөнгө зарцуулж байгаа нь өрхийн төсөвт хүндрэл учруулж буй. Тиймээс Нийгмийн даатгалын сангаас зарим төрлийн ханиад томууны эм, эмнэлгээр үйлчлүүлсэн эмчилгээний зардлыг санхүүжүүлэхээр 1.5 тэрбум төгрөг зарцуулахыг НДҮЗ-ийн хуралдаанаар дэмжлээ. Ингэхдээ эмийн үнийн хөнгөлөлтөд 500 орчим сая төгрөг, хэвтэн эмчлүүлэх зардалд тэрбум орчим төгрөг зарцуулах юм байна. Тодруулбал, ханиад томууны эсрэг үйлчилгээтэй 10 гаруй нэр төрлийн эмийн үнийг 100 хувь чөлөөлөх, 0-5 настай хүүхэд ханиад томуугийн улмаас хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд ямар ч төлбөр авахгүй болгох хэрэгтэй гэж үзсэн. Энэ нь Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн яамтай гэрээтэй хувийн эмнэлгүүд ч хамаарах юм байна. Гэхдээ дээрх ажлыг хэрэгжүүлэхийн тулд холбогдох яам, агентлаг шуурхай ажиллаж эмийн нэр болон үйлчилгээ үзүүлэх эмнэлгийн нэрийг гаргах шаардлага байгаа аж. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам хамтран дээрхи ажлыг зохион байгуулахаар болжээ.

0 Сэтгэгдэл