Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
“Хас Транс” компанийн автомашин ачих эрхийг цуцалжээ

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор Авто замын хөгжлийн газар аж ахуйн нэгжүүдтэй тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх гэрээ байгуулан ажилладаг. Уг гэрээнд тээврийн хэрэгслийг цагдаагийн алба хаагчийн шийдвэрийг үндэслэн зөөж, шилжүүлнэ гэж заасан байдаг. Харин “Хас Транс” компани тээврийн хэрэгслийг цагдаагийн алба хаагчийн шийдвэргүйгээр зөөж, түр саатуулж байгаа талаар НЗДТГ-т иргэдээс гомдол ирэх болсон байна. Иргэдээс ирсэн гомдол мэдээлэл нь баримтаар нотлогдсон тул Авто замын хөгжлийн газраас тус компанитай байгуулсан гэрээгээ цуцалжээ.
Авто замын хөгжлийн газраас тус компанид гэрээгээ цуцалсан тухай мэдэгдэл хүргүүлжээ. Мэдэгдэлд “Танай компани нь Авто замын хөгжлийн газартай байгуулсан “Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ”-ний 1.2, 1.4, 7.2 дахь заалтыг зөрчсөн, мөн танай талын буруутай үйл ажиллагааны улмаас хохирсон иргэдийн гомдлууд нь нотлогдож байгаа тул гэрээг цуцлах үндэслэл болж байна. Иймд танай компанитай байгуулсан гэрээг 2016 оны энэ сарын 16-ны өдрөөр тасалбар болгон цуцалж байгааг мэдэгдэж байна” гэжээ.

0 Сэтгэгдэл