Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Нийслэлийн нягтлан бодогч нарт төсвөө хэмнэх талаар санууллаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд төсвийн шууд захирагч, ахлах нягтлан бодогч нарт зориулсан “Санхүү, төсвийн талаар баримтлах бодлого, чиглэл цаашид анхаарах асуудлууд” сэдэвт сургалтад оролцож, үг хэллээ.
Тэрээр “НИТХ-ын хуралдаанаар нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2017 оны үндсэн чиглэл, 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон 2017 оны төсвийг хэлэлцэж баталсан. Ирэх онд төсвийн байгууллагын орон тоог нэмэхгүй байх, төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдээ ашигтай ажиллуулах, эрх бүхий албан тушаалтнуудын гар утасны төлбөрийг нийслэлийн төсвөөс санхүүжүүлэхгүй байх мөн шатахуун бага зарцуулдаг автомашин хэрэглэх зэрэг хэмнэгдсэн горимд шилжин ажиллана. Эдийн засгийн хямралыг даван туулахад хэмнэлтийн горимыг сайтар хангаж, үргүй зардал гаргуулахгүй байх талд та бүхний хүчин чармайлт хамгаас чухал юм шүү” хэмээн хотын дарга онцолсон юм.
Төсвийн шууд захирагч, ахлах нягтлан бодогч нарт зориулсан энэхүү сургалтад “Төсөв, санхүүгийн талаар баримталж буй бодлого чиглэл”, “Өрийн удирдлагын бодлого, чиглэл”, “Дотоод аудит, Шилэн дансны хуулийн хэрэгжилт”, “Төрийн сангийн төлбөр тооцооны журам, 2016 оны төсвийн жил дуусгавар болж байгаатай холбогдуулан анхаарах асуудлууд” зэрэг сэдвээр салбарын мэргэжилтнүүд илтгэл тавьжээ.

0 Сэтгэгдэл