Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Чехийн виз гаргах зарын ард залилагч байжээ

Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид Бүгд Найрамдах Чех улсын Элчин сайдын яамны цахим шуудангийн хаягийг хуурамчаар дуурайлган хийж, фэйбсүүк хуудаст “Чех улсад ажиллах урт хугацааны визний цаг гаргуулна” гэх зар тараадаг этгээдүүдийг илрүүлсэн байна.
Тэд Бүгд Найрамдах Чех улсын Элчин сайдын яаманд ажилладаг хэмээн итгүүлж, хохирогчийн цахим шуудангийн хаяг руу хуурамч шууданг илгээж, 30 минутын дотор мөнгө шилжүүлэхгүй бол цуцална хэмээн бусдад онц их хэмжээний хохирол учруулжээ. Энэ хэргийг 2016 оны наймдугаар сараас эхлэн үйлдэж байсан байна.
Хэргийн зохион байгуулагчаар 1967 онд төрсөн, Улаанбаатар хотын харьяат А, хамтран үйлдэгчээр 1987 онд төрсөн У-г сэжигтнээр татаж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 227.2-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна.
Дээрх этгээдүүд урд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйл буюу бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан гэмт хэргийг үйлдсэний улмаас ял шийтгэгдэж байжээ. Сэжигтнүүд одоогийн байдлаар нийт 35 иргэнээс 32 сая төгрөгийг залилан мэхэлж авсан болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ.
Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс энэ онд нийт 57 холбогдогчтой, 2.044 тэрбум төгрөгийн хохиролтой 60 хэрэг, үйлдлийг илрүүлэн холбогдох албадад шилжүүлсэн байна.
Тухайлбал, цахим орчинд компьютер, мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 14, иргэний захидал харилцааны нууцын халдашгүй байдлыг зөрчих гэмт хэрэг хоёр, интернэт орчинд садар самуун сурталчилсан хоёр, интернэт орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулсан хоёр, бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн 10, бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэрэг хоёр , галт зэвсэг худалдсан нэг, мансууруулах бодис хадгалсан нэг хэргийг илрүүлэн, шалгажээ.

0 Сэтгэгдэл