Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэргийн шүүх хуралд амьд гэрч Булган ирсэнгүй
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461-р ангид С.Зоригийн аллагад буруутгагдаж буй Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийг шүүх хуралдаан өчигдөр боллоо.
Энэ сарын 14-ний өдөр энэ хэргийн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг болсон бөгөөд талууд хавтаст хэрэгтэй танилцах хүсэлт гаргасан тул шүүх хуралдааныг энэ сарын 21-ний өдрийг хүртэл хойшлуулаад байсан юм. Харин өчигдрийн 11.00 цагийн үед эхэлсэн шүүх хуралдаан 18.00 цагт завсарлаж, өнөөдөр үргэлжлэхээр боллоо.
Анхны шүүх хуралдаанд яллагдагчын ар гэрийнхнийг оролцуулаагүй бол хоёр дахь шүүх хуралдаанд яллагдагч нарын ар гэрийнхнээс нэг, нэг хүнийг шүүх хуралдаанд оролцуулсан юм. Харин хохирогчоор С.Зориг агсны дүү, УИХ-ын гишүүн асан, Иргэний зориг, ногоон намын дарга С.Оюун ирэх ёстой байсан ч ирсэнгүй. Мөн энэ хэргийн ганц амьд гэрч гэгдэг Д.Булган шүүх хуралдаанд гэрчээр ирсэнгүй.
Харин гэрчээр н.Давааням, н.Чулуунбат гэх хоёр хүнийг оролцуулсан гэх мэдээлэл байна. Хавтаст хэрэгт нууцын зэрэгт хамаарах баримт, материал байгаа тул шүүх хуралдаан хаалттай үргэлжиллээ.

0 Сэтгэгдэл