Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Тэргүүний эмч нарыг шагнаж урамшууллаа

Өчигдөр буюу 12-р сарын 26-нд МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат Халдварт өвчин судлалын үндэсний төв, ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албаны эмч нарыг хүлээн авч уулзлаа. Тус алба нь БЗДХ, ХДХВ, ДОХ-ын эмчилгээ тусламж үйлчилгээ, тандалтын үйл ажиллагааг улсын хэмжээнд явуулдаг юм. Энэ үеэр тус байгууллагад ажил үйлсээрээ тэргүүлж, манлайлан ажиллаж буй их эмч О.Энхжаргал, Б.Солонго, П.Үнэнчимэг, Б.Жүгдэржав, Д.Пүрэвдагва нарыг МЗХ-ны “Тэргүүний залуу эмч” цол тэмдгээр шагнан урамшуулж, цаашдын ажилд нь амжилт хүссэн юм.
Сонирхуулахад МЗХ-оос өнгөрсөн 12-р сард шилдэг залуу эмч шалгаруулах “Алтан гарт эмч” ёслол хүндэтгэлийн арга хэмжээг анх удаа зохион байгуулсан бөгөөд цаашид ч уламжлал болгон хийх ажээ. Мөн 2017 онд өсвөр үе, залуучуудын эрүүл мэндийн чиглэлээр олон ажлууд хийж, төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат онцлон тэмдэглэж байлаа.

0 Сэтгэгдэл