Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

М.Энхболд хүүдээ МСБХ-г авч өгөх үү
Монголын сагсан бөмбөг сонирхогчид хоёр холбоогоо эв нэгдэлтэй байлгах ганцхан хүсэлтэй. Тиймээс МСБХ-ны ерөнхийлөгчөөр сагсан бөмбөгийн  спортын хөгжлийн төлөө өөрийн бүх амьдралаа зориулсан, сагсан бөмбөгийн анхны гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбалыг сонгосон нь спортыг улс төрөөс салгая гэсэн сагсан бөмбөгчдийн чин хүсэл байв. Энэ хүсэл нь ч биелж, Монголын сагсан бөмбөгчид тив дэлхийд алдраа цуурайтуулж эхэлсэн. Энэ хугацаанд анх удаа тивийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулж, өсвөр үе, насанд хүрэгчид, ахмадын зэрэг дотоодын тэмцээнүүдийг  МҮСБХ-той хамтран эв нэгдэлтэйгээр амжилттай зохион байгуулжээ. Харамсалтай нь, богино хугацаанд үргэлжилж их амжилтад хүргэсэн эвийн үүд хаагдаж, эвдрэлийн үүд нээгдэх сурагтай байна. Уг нь, МСБХ нь МҮСБХ-той хамтран Дээд лигийн тэмцээнийг 2016 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр хийхээр товлоод байсан юм.

Гэвч сагсан бөмбөгийн спортын тамирчин төдийгүй, энэ спортоор ажил амьдралынхаа захад хүрсэн  БТСГ-ын  шинэ дарга Ц.Шаравжамц Спортын төв ордонтой хийсэн гэрээг нь үл тоон “Хэрэв Дээд лигийн тэмцээн явуулбал оруулахгүй” гэсэн тушаал гаргасанд сагсан бөмбөг сонирхогчид дургүйцэж байгаагаа илэрхийлэх боллоо.

Энэ мэдээллийн мөрөөр хөөж үзвэл Ц.Шаравжамц дарга Төрийн албан хаагч, газрын дарга болох дэмжлэгийг МАН-ын дарга, УИХ-ын дарга  М.Энхболд, түүний хүү Монгол банкны газрын захирал Э.Анараар дамжуулан авсан хэмээн сагсан бөмбөг сонирхогчид жиг жуг хийж байна.
Дөрвөн жил сагсан бөмбөгөө муулж улс төр хийхээс өөр ажилгүй явсан энэ эрхэм ийн эрх мэдэлд хүрмэгцээ сагсан бөмбөгийн спорт руугаа нулимихын учир юу билээ.

Бас МАН-ны дарга, УИХ-ын дарга  М.Энхболд, түүний хүү Э.Анар нарт сагсан бөмбөгийн  тамирчдынхаа гаргасан амжилтыг хамаатуулах гэж оролдох нь нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох гээч болж байгааг хэрхэн ойлгох вэ. Сүүлдээ эрх баригч намын дарга, УИХ-ын даргыг хууль бус үйлдэлд түлхэх хэмжээнд хүртлээ асуудал даамжирч байгаад сагсан бөмбөг сонирхогчид эмзэглэх боллоо.

Учир юу гэвэл МСБХ нь Төрийн бус байгууллага ба удирдах дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал. Уг хурлаар удирдлага, ерөнхийлөгчөө сонгох дүрэмтэй.
Бүх гишүүдийн хурлаар сонгогдсон ерөнхийлөгч Ц.Цэвэрбал, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Дамба болон шинээр сонгогдсон Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн нь  Монгол Улсын Улсын Оюуны өмч, Улсын бүртгэлийн газрын бүртгэл, Монгол Улсын ямар ч хуулийн хүрээнд хүчин төгөлдөр, хууль ёсных билээ.

Гэтэл УИХ-ын даргын нэрийг ашиглан Оюуны  өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын дарга Р.Содхүүд МСБХ-ны одоогийн хүчин төгөлдөр удирдлагуудыг ямар ч үндэслэлгүй бүртгэлийг нь шууд хүчингүй болгох үүрэг өгсөн гэх яриа дуулдах боллоо. Түүнчлэн  Э.Анарыг МСБХ-ны ерөнхийлөгч болгон бүртгэх даалгаврыг ч гаргуулж амжсан гэх. Тиймээс энэ мэдээллийн үнэн бодитой эсэхийг УИХ-ын дарга М.Энхболдоос асуух хэрэгтэй болж байна.

Улсын бүртгэлийг ингэж үндэслэлгүй хүчингүй болгож хууль зөрчдөг бол Монгол Улсад улс төрийн эрх мэдлээр далайлган хэний ч юмыг /хувь хүний компанийг хурууны өндөг хөдөлгөх төдийд өөрийн болгож болно/ “дээрэмдэж” авах бүрэн боломжтой болжээ гэж харагдаж байна шүү дээ.

Мөн ОУСБХ буюу ФИБА нь Монголын сагсан бөмбөгийн холбооны шинэ удирдлагуудыг хүлээн зөвшөөрч батламжилсан боловч БТСГ-ын дарга Ц.Шаравжамцаар дамжин сайд Ж.Батсуурь нь Монгол Улсын хуулиар хүчин төгөлдөр удирдлагын талаар буруу мэдээлэл и-мэйлээр явуулснаар Монголын гишүүнчлэлийг түдгэлзүүлэн Олон Улсын тэмцээнд орох боломж тодорхой бус хугацаагаар хаагдаад байгаа нь энэ бүх булхайг илчлэх нэг үндэслэл болжээ.

Сагсан бөмбөг сонирхогчид ийм л бохир улс төрөөс хол байх гэж удирдлагуудаа шинэчилсэн. Өнгөрсөн орон нутгийн болон УИХ-ын сонгуульд ямар ч улс төрийн хүчин, нэр дэвшигчийн сонгуулийн ажилд оролцоогүй нь сагсан бөмбөг улс төрөөс ангид болсныг илтгэж байлаа.

Харамсалтай нь, эв зүйдээ орж, хөгжиж, тив дэлхийд нэрээ цуурайтуулж эхэлсэн сагсан бөмбөгчдийн амжилтад нөгөө л улс төр орж гадаадад болох тэмцээнд орох, амжилт гаргах эрхгүй болголоо. Нэгэнт хөгжлийн замд гарсан энэ сайхан спортыг улс төрийнхөө, нэр хүндээ өсгөх хэрэгсэл болгон ашиглаж, олон тамирчин, дасгалжуулагчдын хөлс хөдөлмөрийг золиосонд гаргаж байгаа эрхмүүд юу бодож байгааг таахад бэрх байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан