Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Б.Гангаамаа энэ сарын 7-нд эх орондоо ирнэ

Монгол Улсын гавьяат тамирчин, уулын спортын ОУХМ Б.Гангаамаа Антарктид тивийн ноён оргил Винсон Массив /Далайн төвшнөөс дээш 4897 метр/ оргилд амжилттай авирч, “The first Mongolian Seven Summiter” алдрыг хүртэж, Дэлхийн уулын түүхийн хуудсанд “Монгол” хэмээн бичүүлсэн билээ. Эверестийн ноён оргилд эх орныхоо соёмбот тугийг мандуулсан анхны монгол эмэгтэй уулчин болсон түүхийг 2011 онд бичиж байсан тэрээр уулчин бүрийн хүсдэг “Seven summit”-ыг эзлэх мөрөөдөлдөө зүтгэсээр 2016 онд гүйцээж чадсан нь энэ.
Харин түүний зорьсон Антарктид тивийн ноён оргил Винсон Массивд Монголоос анхлан уулын спортын мастер Гэндэндарамын Ганхүү гарч байжээ. “Шар айраг” хамтлагийн ахлагч, чөлөөт аялагч тэрээр 2009 оны нэгдүгээр сард Америк, Итали, Украин, Оросын уулчидтай хамт аврилт хийж төрийнхөө далбааг мандуулж байсан түүхтэй. Харин тус тивийг Монголоос цаг уурч, судлаачдаас судалгааны ажлаар долоон хүн зориод байна.
Пингвинээр төсөөлдөг Антарктид тивийг зорьсон уулчин Б.Гангаамаатай уулзах мөч ойртсоор байна. Тэрээр энэ сарын 7-нд эх орондоо ирэх төлөвлөгөөтэй байгаа аж.

0 Сэтгэгдэл