Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
“Бөмбөг дэлбэлнэ” хэмээн сүрдүүлжээ

Үндэсний томоохон бүтээн байгуулагч MCS группийн төв офисс, хотын төвийн томоохон цогцолбор болсон “Цэнтрал тауэр”-т бөмбөг дэлбэлнэ хэмээн сүрдүүлсэн этгээдийг өчигдөр орой Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийнхэн баривчлан, тухайн байгууламжинд тэсрэх бодис байгаа эсэхийг илрүүлэх шуурхай ажиллагаа явуулав. “Цэнтрал тауэр”-т байрлах Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд хандан элчинтэй уулзах зөвшөөрөл хүссэн Дани иргэн “уулзах боломжгүй” гэсэн хариу сонссоныхоо төлөө “бөмбөг дэлбэлнэ” хэмээн сүрдүүлсэн гэнэ. Элчин сайдын яамны ажилтан “Цэнтрал таур”-ын хамгаалалтын албанд хандаж, улмаар цагдаад дуудлага өгчээ.
Дуудлагаар цагдаагийн албан хаагчдаас гадна Онцгой байдлынхан ирж байгууламжийг хамгаалалтанд авсан байна. 17.00 цагаас эхлэн байшин дотор байсан бүх хүнийг яаралтай гаргаж, шалгалтын ажиллагааг эхлүүлсэн бөгөөд барилгыг 19:00 цаг хүртэл тусгаарласан байдалтай байсан юм.

0 Сэтгэгдэл