Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Зэрэгцээ ертөнц

Н.БАТ
Бид дэлхийтэй зэрэгцээ огторгуйд орших Марс дээр амьдрал байгаа юу. Хэрвээ дэлхий сүйрчихвэл хаана шилжин суурьших вэ хэмээн хаа холын хэдэн мянган км-ын цаадах зэрэгцээ ертөнцийн талаар сонирхон чих тавьсаар...
Дэлхий глобалчлагдлаа, Хятадад, Орост тийм байхад бид ийм байна. Оросыг хар, Хятадыг хар хэмээн мэдэмхийрэн ярьж, бичих дуртай. Хэдэн цаг хамт суугаад ярилцах найзуудын дунд амьдрал чинь сайн уу, үр хүүхдэд чинь хэр байна даа гэх ярианаас илүүтэй Обама, Трампад санаа зовнисон сэдвүүд өрнөнө.
Гэтэл ердөө хананы цаана байгаа айлынхаа талаар мэдээлэлтэй хүн хэд байдаг билээ...
Хажууд чинь хүүхэд уйлж байна...
Шинэ оны өмнөхөн дөрвөн настай хүүхдийг хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан. Ахиад л гэр бүлийн хүчирхийлэл... Харамсалтай нь, энэ хэрэг миний амьдарч буй байранд гарсныг дуулаад зогтусан анзаарсан. Тиймээ би ч хажуу хаалганд маань ямар хүмүүс амьдардаг вэ гэдгийг хэзээ ч сонирхож байсангүй. Ийм хэрцгий алуурчин ердөө хамар дор маань амьдарч байсныг, аймшигт хэрэг гарснаас хойш хэвлэлээс олж харсандаа цочирдсон. Хэрвээ миний хүүхдийн гэртээ орох замд, магадгүй миний замд таарсан бол...

Одоогоос хоёр жилийн өмнө. 2015 оны гуравдугаар сарын 1. Дөрөвхөн настай охины амийг хойд ээж нь төрсөн эцэгтэй нь хамт бүрэлгэсэн аймшигт хэргийн дараа Сүхбаатарын талбайд олон арван аав ээж, ах дүү нар гарч тайван жагсаал хийж, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг яаралтай батлахыг шаардаж байлаа. Хоёр жилийн дараа хууль батлагдсан боловч ахиад дөрвөн настай хүүхдийн амь...
Томчуудын хайхрамжгүй, хувиа хичээсэн үзлээс болж мянга мянган хүүхэд хүйтэн гэрт, хоолгүй, хувцасгүй, элдэв өвчинд ээрүүлж сууна. Бидний зэргэлдээ ертөнц ийм л байна. Гол нь анзаарч харахыг та биднээс гуйж байна.
2016 онд гэр бүлийн хүчирхийллийн улмаас 18 хүн нас барж, 1217 хүн гэмтэж бэртжээ. Нийт 1449 хэрэг гарсны 83 хувь нь хөнгөн, 11,4 хувь нь хүндэвтэр, 3,5 хувь нь хүнд, 2,1 хувь нь онц хүнд хэрэг. Нийт хэргийн 93,6 хувь нь бусдын бие махбодид гэмтэл учруулсан хэрэг, 86,2 хувийг нь өөрийнхөө орон гэрт үйлдсэн хэрэг эзэлж байгаа юм.
Гэр бүлийн хүчирхийлэлд 1357 иргэн өртөж хохирсны 90,7 хувь нь эмэгтэй хүн. Энэ тоо бол цагдаад бүртгэгдсэн гэмт хэрэг. Харин бүртгэгдээгүй нь хэд байгааг тааж хэлэх ч арга үгүй.
9 настай Д охины аав ээж нь гурван настайд нь нас баржээ. Охин найман нас хүртлээ асрамжийн газар амьдарсан ч ээжийнх y, төрөл гэх нэгэн түүнийг өргөж авч. Гэвч садангийн гэрт очсон биш үргэлж зодуур нүдүүрийн төв цэг болсоор эцэсдээ хулгайд сэрдэгдэн айлын гэрийн эзэнд зодуулж. Түүнийг хэн ч эмнэлэгт үзүүлсэнгүй. Ангийн багш нь охиныг эмнэлэгт аваачихад баруун гар нь хугарсан, зүүн гар, тархи нь гэмтсэн байв. Магадгүй таны хамар хашаанд ийм хүчирхийлэгчид байгааг үгүйсгэх аргагүй. Хүүхэд шалтгаангүй уйлна гэж үгүй. Эрхэлж, туниж уйлах нэгэн байхад эрээ цээргүй нэгний гарын шүүс болж, өвдөж шаналсандаа уйлж байгаа нь ч бий. Тиймээс та энэ чимээнээс төвөгшөөлгүй асуугаад нэг үзээрэй.
Гэр бүлийн хүчирхийлэл зодох занчих, хэл амаар доромжлохоор хязгаарлагдахгүй, бэлгийн хүчирхийлэлд өртсөн насанд хүрээгүйчүүдийн тоо нэмэгдсээр байгаа нь хамгийн аймшигтай. Хойд эцэг бүүр төрсөн эцгийнхээ хүчирхийллийн золиос болж жирэмсэн болсон охид бяцхан зүрхэндээ хар хор тээсээр харанхуй буланд сууж байна.
Бодит өнцөг...
Согтуу эцгийгээ чирч байгаа монгол хүүгийн зураг дэлхий нийтийг цочирдуулж тархжээ. Гэтэл энэ бол захын дүүргүүдэд байгаа энгийн л нэг дүр зураг болчихож. Эцэг гэлтгүй ээж ч байна. Согтуу ээжийгээ гэр рүүгээ дөхүүлчих санаатай зогсох найм орчим насны охин өвлийн өвгөнтэй гэнэт таарсандаа цочирдож, ичиж баярлах зэрэгцэх дүр төрх. Гэртээ өвлийн өвөөтэй хамт очсон ч нохой нь эзний үүрэг гүйцэтгээд гэрт нь хүлээх. Харин ээж нь үүдэнд нь тэрийн унах.
Ганц ээлжийн хувцсаа угаачихаад хөнжлөөрөө биеэ ороон суугаа таван хүүхэд. Шонгийн модны утсан дээр зэрэгцэн суугаад бие биенийхээ элчинд дулаацах таван бяцхан болжмор мэт харагдана. Гэр нь харанхуй, хүйтэн ч цэвэрхэн. Ээж аав нь ажилдаа гарсан тул хүүхдүүд гэртээ үлджээ. Ашгүй өвлийн өвөө ирэв. Нүцгэн ч гэсэн орон дээрээ босч зогсоод авьяасаа үзүүлэв.
Гэртээ цоожтой байгаа ч өвлийн өвөө ирнэ гэдэгт итгэдэг хүү. Тооноор нь бэлэг өгсөн өвлийн өвөөгийн тухай орой ээж аавдаа ярина.
Хаа таарсан газраа хоноглож, зарим нэгний мөнгө олон хэрэгсэл болж, хүчирхийллийг бие эрхтэнээрээ мэдэрсэн хүүхдүүд асрамжийн төвд ирээд эр эмгүй үсээ хусуулжээ. Гадуур орон гэргүй, хоолтой хоолгүй, хувцастай хувцасгүй явсаар элдэв янзын халдварт өвчинд баригджээ. Тийм учраас бүгдийнх нь үсийг хусч, цэвэрхэн хувцас өмсүүлжээ. Тортой цонхтой өрөөнүүд бүхий асрамжийн төвийг нэг талаар шорон гэж андуурмаар. Хүүхдүүд томчууд руу эгцэлж харж чадахгүй болжээ. Нүд нь өөрийн эрхгүй дальдчих. Тэнэмэл гэгдсэн эдгээр хүүхдүүдийн 50 хувь нь архинаас хамааралтай, 70 хувь нь элдэв янзын мансууруулах төрлийн бодис хэрэглэдэг, 20 хувь нь биеэ үнэлдэг гэсэн албан бус баримт бий.
“Лантуун дохио” ТББ, “Тусгал” гэрэл зургийн клуб хамтран “Ub Art Gallery”-н дэмжлэгтэйгээр хүүхдийн хүчирхийллийн эсрэг “Зэрэгцээ ертөнц” баримтат гэрэл зургийн үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүдийг ийн “уншина”. Гэрэл зурагт дүрс нь үлдсэн хүүхдүүд бол “Лантуун дохио” ТББ-ийн өвлийн өвгөнөөс бэлэг авсан хүүхдүүд юм.
Хүүхэд бүрийн өвлийн өвөөгөөс бэлэг авахсан гэх хүсэл мөрөөдлийн төлөө нэгдсэн “Лантуу дохио” ТББ-ын сайн дурын 220 гаруй залуус 10 багт хуваагдан шинэ жилийн амралтын дөрвөн өдрүүдэд хотын захын, хараа хяналтгүй, хүчирхийлэлд өртөх эрсдэл бүхий дүүрэг хорооны харьяалалгүй гэр бүлийн хүүхдэд хүрэхийн төлөө хичээж ажилласан байна. “Ид шидийн уут” нэртэй аянаар 96 сая төгрөгийн өртөг бүхий хувцас, хүнс, хичээлийн хэрэгслийг 6000 гаруй хүүхдэд бэлэглэжээ. Хэдийгээр заримдаа ийн бэлэг тарааснаар бэлэнчлэх сэтгэлгээг л суулгахын нэр биш үү гэх шүүмжлэл сонсдог ч Лантуун дохио бол ТББ. Тэгэхээр тэд төрөөс, татвар төлөгчдийн мөнгөнөөс санхүүжилт аваагүй. Сайн дураар нэгдэн өөрсдийн босгосон, сайхан сэтгэлт хүмүүсийн хандивласан зүйлсийг хүүхдийн нүүрэнд нэг цаг, минут ч атугай инээд гэрэлтэхэд зарцуулна гэдэг урмаар тэтгэх их энерги болдог аж.
2012 онд анх 1400 хүүхдэд бэлэг өгч эхэлсэн аян нь 2016 онд 6000 хүүхдэд хүрчээ. Дэлхийн өнцөг булан бүрт суугаа сайхан сэтгэлт монголчууд тэдэнд хандив тусламж үзүүлдэг. Зөвхөн мөнгө гэлтгүй хувцас, хичээлийн хэрэгсэл гээд хүүхдэд хэрэгтэй байж болох бүхий л зүйлсийг бэлэглэнэ. “Лантуу дохио” ТББ-ын өвлийн өвөөтэй таарсан ус түрж яваа жаал гуталтай, бээлийтэй ч болно. Өвлийн гутал, өмсөх бээлийгүй ч ус аваад уулын оройд буусан гэр рүүгээ зүтгэж буй хүүхдүүд өвлийн өвөөтэй олон таарсан учраас бэлгийг тэд бүхий л боломжоороо бэлтгэхийг хичээнэ.
Хос улаан шаахай...
“Зэрэгцээ ертөнц”-д ирсэн хүмүүсийн зогтусан харж байсан зураг бол Эрээний XXX гудамжны шилэн хоргон дахь охид. Эрээн хотод энгийн үед 250-300 охид тогтмол биеэ үнэлдгийг тус төрийн бус байгууллагын тандалтаар илрүүлжээ.
Хятадын баяр ёслол, оюутан сурагчдын амралтын үеэр энэ тоо 3-4 дахин буюу 800-1000 хүрдэг ч гэх мэдээлэл бий. “Лантуун дохио” ТББ Эрээнд тандалт судалгаа хийхдээ эмч, биеэ үнэлэгч, хүний наймааны хохирогч, үйлчлүүлэгч, консулын газрын төлөөлөгч нартай уулзсан байна. Эрээн хотын биеэ үнэлэгчдийн гудам гэгддэг Колумбиад 40 настай монгол эмэгтэйг хэрцгийгээр хөнөөсөн хэргийн дараа биеэ үнэлэгч охидыг ХХХ гудамж руу нүүлгэсэн гэнэ. Ойролцоогоор 28 хаалгатай шилэн хорго байх бөгөөд нэгэнд нь 5-6 охин суулгажээ. Мөнгө л байвал тэднийг хэн дуртай нь худалдан авч, хүссэнээ хийлгэнэ. Хэдийгээр мөнгөний төлөө ийн өөрийгөө “зарж идэж байна” гэж гаднаас нь харж болох ч бичиг баримтаа барьцаанд алдсан, айдас зодуурын улмаас биеэ үнэлэх нь цөөнгүй байдгийг төрийн бус байгууллагынхан хэлж байлаа. Хамгийн харамсалтай нь, тэдний дунд 14-15 насны охид маш олон байгааг тандалтын үеэр илрүүлсэн аж. Эрээний консултай уулзаж, охидтой ч ярилцаж үзэж.

Гэвч охидыг буц гээд “хөөх” эрх тэдэнд үгүй. “Чирээд” авчрах боломж ч байхгүй. Тиймээс ийм байдалд дараа дараагийн үе нь орчих вий гэх үүднээс анхааруулж, сэрэмжлүүлэх ажлыг хийх нь ТББ-ын зүгээс хийж чадах эхний ажил гэж үзжээ. Оюутнууд, ахлах ангийн охидын дунд мэдээлэл хийж, ердөө бидний хажууд ийм ертөнц байна шүү гэдгийг анхааруулахыг хичээж буй аж. Хөдөөнөөс дөнгөж хотод орж ирсэн охид болоод Замын-Үүд сумын ахлах ангийн охидод нийгмийн сүлжээг хэрхэн зөв зохистой ашиглах, танихгүй хүн чамд ямар эрсдэл учруулж болзошгүйг анхааруулж, мэдээлэл өгчээ.
Гэвч хилийн чанадад гэлтгүй Монголдоо охид бие биенээ зарах тохиолдолд ч гарсаар. Найз нь хамтдаа хүнтэй уулзая гэж гэрээс нь дуудаж авч гарчихаад огт танихгүй хүний машинд суулгаад бүүр хотын захын нэгэн шавар тагзанд аваачиж хорьчихоод улмаар хүчээр биеийг нь үнэлүүлсэн тухай хохирогч охин тэдэнд ярьсан байна. Охиныг зодож, хүчээр биеийг нь үнэлүүлдэг байж. Хямдхан дэн буудлуудаар зөөж, биеийг нь үнэлүүлж байсан тухай охин ярьжээ.
Ийм эрсдэлээс л охидоо хамгаалъя. Мэдээллийг маш сайн түгээе. Болгоомжтой байж, цахим орчинг зөв хэрэглэе гэдгийг охидод сайн ухуулья хэмээн залуус шаргуу ажиллаж байна.
Архины хамааралтай эцэг эх хүүхдээ тэжээлийн дутагдалд орсныг ч анзаардаггүй
“Лантуун дохио” ТББ-ын үндсэн гишүүн О.Мишээлтэй цөөн хором ярилцсан юм.

-Танай төрийн бус байгууллага энэ хугацаанд нийт хэдэн өрх айл, хүүхдэд хүрч ажилласан байна вэ?
-Сүүлийн хоёр жилд бид маш сайн судалгаа хийж, мэдээллийн сан бүрдүүлж чадсан. Нарийн тоо баримтыг та хүсвэл манай төрийн бус байгууллага дээрээс авч болно оо. Шинэ жилээр бид хүүхдүүд дээрээ аль болох дахин дахин очихыг хичээдэг юм. Жишээ нь, 2012 онд очсон айлдаа 2015 онд очиход хоёр хүү нь том болчихсон, ээж нь уушгины өвчтэй болсон ч хүүхдүүдийнхээ төлөө эсгийгээр таавчиг энэ тэрхэн хийж зардгийг сонсоод энэ тухай олон нийтийн сүлжээнд бичиж, ээж нь оёдлын машинтай болох мөрөөдөлтэй байгааг дурдсан. Гэтэл гитарчин Өлзий-Орших ах, АНУ-д суугаа ахынхаа хамт тэр эмэгтэйд оёдлын машин, хөвгүүдэд зурагт авч өгсөн. Энэ жил тэр эгч маань бидэнд 500 ширхэг “ид шидийн уут” оёж өгсөн. Хүүхдүүддээ өгөх бэлгийн уутаа бид үүргэвч болгон эгчид хоёр сарын цалинг, материалтай нь өгч оёулсан л даа.
-Ер нь жилээс жилд тэлж, асуудал нь нэмэгдсэн газрууд та бүхэнд анзаарагдаж л байгаа байх?
-Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийнхэн жил ирэх бүр тэлж байна. Тэр хэрээр зөвшөөрөлгүй буусан айл өрх, хүчирхийлэлд өртсөн хүүхэд гээд асуудлууд ч нэмэгддэг юм.
-Түрүүн чиний ярианаас нийгмийн ажилтан, хорооны даргаас аль болох зай барьж, хүүхдүүдээ сонгосон гэж сонслоо. Яагаад тэр вэ?
-2012 оноос эхлэн бид янз бүрийн хүмүүстэй л хамтарч ажиллалаа. Нийгмийн ажилтан, хорооны даргаас судалгаа авахаар тэдний зааж өгсөн айл нь хангалуун боломжийн байсан нь нэг биш. Ашиг сонирхлын зөрчил гардаг учраас өрхийн эмнэлэг дээр нь очоод олон хүүхэдтэй, өрх толгойлсон ээж, аав байна уу гээд бүүр эмчтэйгээ хамт очих тохиолдол ч байдаг. Тиймээс сүүлийн жилүүдэд өрхийн эмч, хорооны цагдаатай хамтарч ажилласан.
-Очсон айлуудын хүүхдүүдэд нийтлэг ажиглагдах, сэтгэл эмзэглүүлсэн зүйл юу байв?
-Тэжээлийн дутагдалд орчихсон хүүхэд маш олон тааралддаг. Хоёр, гуравхан настай юм уу гээд асуухаар зургаа, долоо хүрчихсэн хүүхэд байдаг. Зарим хүүхэд маань том болсон ч ярих чадваргүй байгаа юм. Ер нь, эцэг эх нь архины хамааралтай болчихсон, амьдрал нь тарчиг айлын хүүхдүүд тэжээлийн дутагдалд орсон, биеийн болоод хэл ярианы хөгжил нь маш муу байгаа нь ажиглагддаг.
-Мэдээж та нарын хэлж буйгаар зэрэгцээ ертөнцөд далд байгаа энэ асуудлыг олон нийтийн дунд ил болгохын төлөө л танай байгууллага ажиллаж байна. Гэхдээ шийдлийг буй болгох нь юу юунаас илүү чухал?
-Бид бол сайн дураар нэгдсэн төрийн бус байгууллагын залуучууд. Хувьдаа мэдээллийн ямар нэгэн хэрэгсэлгүй учраас нийгмийн сүлжээг л тулгуурлаж мэдээллээ хүргэхийг хичээдэг. Чадах чинээгээрээ хүүхдийн хүчирхийллийн асуудлыг олны анхаарлын төвд оруулах гэж хичээж байна. Ийм үйл ажиллагаа явуулснаараа бид нэр хүнд олж авахыг зорьсонгүй. Тийм ч шаардлага алга. Хамгийн гол нь зэрэгцээ ертөнцөд та бүхний мэдэхгүй, бидний анзаарахгүй, хаалттай зүйлс маш их байна шүү гэдгийг мэдрүүлэх гэсэн юм. Мэдээж сөргөөсөө эерэг хандлага илүү байдаг юм шүү. Жишээ нь, хоёр өрөөсөн гутал өмссөн хүүгийн зургийг хараад хүмүүс сэтгэлээрээ нэгдэн тэр айлд гэр авч өгсөн. Тодорхой хэмжээнд нийгмийн анхаарлын төвд оруулж л чадсан гэсэн үг.
-Лантуун дохио ТББ-д одоо хэчнээн залуус албан ёсоор нэгдэн ажилладаг юм бэ?
-Манай төрийн бус байгууллагад 60 орчим залуу гишүүнээр ажилладаг. Бид дүрэмдээ үндсэн гишүүд маань эрчүүд байна гэж заасан. Учир нь манай байгууллага 2012 онд хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа явуулж эхлэхэд монголд энэ чиглэлээр ажилладаг ТББ-ын гишүүдийн 90-ээс дээш хувь нь эмэгтэйчүүд байсан. Залуучууд маань мэдээгүй юу, мэдсэн хэрнээ тоохгүй байна уу энэ сэдвийг. Тиймээс эрчүүд маань үүний эсрэг дуу хоолойгоо хүргэх ёстой, хүргээсэй гэсэндээ үндсэн гишүүд эрэгтэй байна гэж дүрэмдээ тусгасан.
-Үзэсгэлэнг асуудал, шийдэл гэж хуваасан харагдсан. Шийдлийнхээ талаар, төрийн бус байгууллагынхаа дараагийн хийх ажлын талаар товч танилцуулаач?
-“Зэрэгцээ” ертөнц үзэсгэлэн нь үзүүлэн таниулах бус бодит үр дүн, өөрчлөлтийг авчрах зорилготой юм. “Лантуун дохио” ТББ “Ид шидийн орон” хүүхэд хамгаалал, хөгжлийн төслийг санаачлан СХД-н Баянхошууны Зүүн салааны 10 дугаар хороонд хүүхдийн төлөө цогц байгууламжийг байгуулахаар ажиллаж байна. Үүнд дэлхийн Монголчууд аль хэдийнэ нэгдээд байгаа бөгөөд тус жишиг төвөөс эхлэн “Гарц, шийдэл” нээгдэнэ гэж итгэж байна.

garchigaa soliochoo erguu malaa
ene hun zaraaad bga garuudiig mash hatuu shiitgeh heregtei.....hun hunee zarna gj yu gesen ugbee
зүйрлүүлж байна. хоосон цэцэрхэж гэнэ
ene zaluus zuv yum hiigeed bh shig bgaa yum daa
Зэрэгцээ ертөнц чинь өөр утгатай
Huuhed uilakhbshig hetsuu zuil yu bhav

0 Сэтгэгдэл
2017.01.13
2017.01.13
2017.01.13
2017.01.13
2017.01.13
2017.01.13
2017.01.13