Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Археологичид 2016 оны ажлаа дүгнэв

Археологичид 2016 онд хийсэн Монголын археологийн хээрийн судалгааны тайлангаа хэлэлцэж, өөр хоорондоо туршлага солилцохоор эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулав. Хуралд Шинжлэх ухааны академийн Түүх археологийн хүрээлэн, ШУТИС, МУИС, Улаанбаатар их сургууль, Монголын үндэсний музей, СУИС-ийн Соёл судлалын хүрээлэн, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн болон Соёлын өвийн төв зэрэг байгууллагын 160 гаруй судлаач, эрдэмтэн ирсэн юм. Түүнчлэн ОХУ-ын шинжлэх ухааны академийн Сибирийн салбар хүрээлэнгийн судлаач нар ч оролцлоо.
Энэ үеэр Баян-Өлгий аймгийн Ногооннуур, Орхон аймгийн Жаргалантаас илэрсэн Сяньбигийн үеийн булш, Шивээт улааны Түрэг, Уйгурын үеийн хаад язгууртны тахилын онгоны малтлагын судалгаа, Ховд аймгийн Мөнххайрхан, Баян-Өлгий аймгаас шинээр олдсон эртний булш болон Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас олдсон өвөрмөц хадны зураг зэрэг археологийн шилдэг, сор болсон олдворуудыг танилцуулсан. Манай археологчид 2016 онд 12 улсын эрдэмтэн судлаач, мэргэжлийн байгууллагатай хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, 18 аймгийн 50 гаруй сумын нутагт археологийн хайгуул, малтлага судалгаа хийсэн байна.. Ингэхдээ чулуун зэвсгийн бууц, суурин, хүрлийн үеийн булш, хиргисүүр, хадны зураг, буган хөшөө, Хүннү, Сяньби, Түрэг, Монголын үеийн булш болон эртний Орхоны руни бичээс, тахилын онгон, олон үеийн хот суурин, сүм хийд, хүн чулуу зэргийг судалж, цөөнгүй хэсгийг нь сэргээн засварласан гэнэ.
Хэлэлцүүлгийн үеэр “Монгол орон археологчидын нүдээр” гэрэл зургийн үзэсгэлэн гарлаа. Гэрэл зургийн үзэсгэлэнд үе үеийн археологичдын хөрөг зургийг дэлгэсэн байсан юм.

0 Сэтгэгдэл