Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Хэргийн газраас “Chinggis Gold”, “Найрсаг” архины шил олджээ

Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны “Ногоон төгөл” хотхонд архинд хордож, таван хүн харамсалтайгаар амиа алдсан хэрэг өчигдөр гарчээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газартай хамтран хийсэн шалгалтаар орцны жижүүр, сантехникийн ажилтнууд нийлж “Найрсаг” хэмээх 3500-4600 төгрөгийн үнэтэй архинаас хордсон байж болзошгүй гэж таамаглаж байна. Хэргийн газраас “Жем” компанийн “Chinggis Gold” архины шил, “Мөнхжин од” ХХК-ийн “Найрсаг” архины шил, мөн шил арчигч шингэний шил олдсон бөгөөд одоогоор юунаас хордсоныг тогтоогоогүй байгаа гэнэ.
Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст гурван хүн нас барсан гэх дуудлага өчигдөр үдийн үед ирсний дагуу цагдаагийнхан очиж үзлэг хийхэд хоёр эрэгтэй, нэг эмэгтэй архи уусны улмаас амь насаа алдсан байсныг тогтоосон бөгөөд 20:00 цагийн үед ахин хоёр хүн нас барсан болох нь тогтоогджээ. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, эрүүл мэндийн газар, цагдаагийн хамтарсан бие бүрэлдэхүүн шуурхай ажиллан архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг түүгээр үйлчилдэг 761 байгууллагыг шалган 3363 архийг битүүмжлээд байгаа гэнэ. Нийслэлийн эрүүл мэндийн газраас ойр орчимд согтууруулах ундаа хэрэглэсэн, биеийн байдал нь муудсан хүн байвал яаралтай 103-т хандана уу хэмээн сэрэмжлүүлж байна.
голд уултгүй юм байна даа
БОЛЬЁ ОО
Yronhii saidaa tanai namyn avligachid harts arduudaa ingeel horduulaad alaad baihj yom uu? Mergejliin hyanaltynhan bugd avligal avdag uchraas ted ingej hunii amind hurch baina shuu dee?
Арай чингис голд уугаад хорчоогүй байгаа даа. аймар юм үнэтэй архи дарс биш юм уу
архинд хордоод байдаг болчихлоо архи авахаа больцгоо л доо

Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны “Ногоон төгөл” хотхонд архинд хордож, таван хүн харамсалтайгаар амиа алдсан хэрэг өчигдөр гарчээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газартай хамтран хийсэн шалгалтаар орцны жижүүр, сантехникийн ажилтнууд нийлж “Найрсаг” хэмээх 3500-4600 төгрөгийн үнэтэй архинаас хордсон байж болзошгүй гэж таамаглаж байна. Хэргийн газраас “Жем” компанийн “Chinggis Gold” архины шил, “Мөнхжин од” ХХК-ийн “Найрсаг” архины шил, мөн шил арчигч шингэний шил олдсон бөгөөд одоогоор юунаас хордсоныг тогтоогоогүй байгаа гэнэ.
Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст гурван хүн нас барсан гэх дуудлага өчигдөр үдийн үед ирсний дагуу цагдаагийнхан очиж үзлэг хийхэд хоёр эрэгтэй, нэг эмэгтэй архи уусны улмаас амь насаа алдсан байсныг тогтоосон бөгөөд 20:00 цагийн үед ахин хоёр хүн нас барсан болох нь тогтоогджээ. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, эрүүл мэндийн газар, цагдаагийн хамтарсан бие бүрэлдэхүүн шуурхай ажиллан архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг түүгээр үйлчилдэг 761 байгууллагыг шалган 3363 архийг битүүмжлээд байгаа гэнэ. Нийслэлийн эрүүл мэндийн газраас ойр орчимд согтууруулах ундаа хэрэглэсэн, биеийн байдал нь муудсан хүн байвал яаралтай 103-т хандана уу хэмээн сэрэмжлүүлж байна.
0 Сэтгэгдэл
2017.01.17
2017.01.17
2017.01.17
2017.01.17
2017.01.17
























