Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Централ тауэрт бөмбөг тавьсан гэх АНУ-ын иргэнийг албадан гаргажээ

Гадаадын иргэн, харьяатын газраас манай улсад 122 орны 23,737 иргэн бүртгэлтэй байна. Үүнээс 8707 нь БНХАУ, 2558 нь БНСУ-ын иргэн. 2015, 2016 онд гадаадын иргэн тус бүр таван хүүхэд үрчилж авсан. 2016 онд 27 улсын 450 иргэнийг албадан гаргасан. Албадан гаргасан иргэдийн ихэнх нь БНХАУ-ын иргэд аж. 2015 онд 32 улсын 666 иргэнийг Монгол Улсаас албадан гаргасан. Хууль зөрчсөн гадаадын иргэдийг албадан гаргахаас гадна мөнгөн дүнгээр торгодог. Энэ нь 2016 онд тэрбум гаруй төгрөгөөр гадаадын иргэдийг торгосон гэсэн үг хэмээн мэдээлэл хийлээ.
Өнгөрсөн долоо хоногт хотын төвд байрлах Централ тауэрт тэсрэх бөмбөг тавьсан гэх дуулиан дэгдээсэн АНУ-ын иргэнд ямар хариуцлага тооцсон талаар ГИХГ-ын дарга Д.Мөрөн “АНУ-ын иргэн тодорхой гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан учраас бид хууль хяналтын байгууллагатай хамтарч ажиллаад, 2017 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр албадан гаргасан. Энэ хүн урьд нь манай улсад таван удаа зорчиж байсан. Дандаа ОХУ-аар дамжиж ирж байсан. Өмнө нь ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй” гэж мэдээлэл өгсөн юм.
Тус газраас E-Immigration гэж төслийг хэрэгжүүлж байна. Нийтдээ таван сая ам.долларын өртөгтэй энэхүү төслийг хэрэгжүүлснээр шалганы үйл ажиллагаа сайжирчээ. И-Гарц гэж шалгагчгүй гарцыг анхлан нэвтрүүлсэн. Энэ онд цахим immigration төслийг хэрэгжүүлж, цахим хэлбэрээр визийн асуудлыг шийдэх гэнэ. Гадаадын иргэн бүрдүүлэх шаардлагатай байдаг бичиг баримтыг мөн цахимаар авдаг болох буву IPP системд холбогдож, цаасан суурьтай баримтыг цахим хэлбэрт оруулах аж.

0 Сэтгэгдэл