Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Шүүх хуралд Б.Булганыг оролцуулах шаардлага тавилаа

С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн яллагдагч нарт холбогдох шүүх хурал хаалттай болж, (2016.12.27) гурван этгээдийг С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн, түүнийгээ нуун дарагдуулахын тулд дөрвөн хүнийг галдан шатаасан хэргээр буруутгаад байна. Энэ хэргийн шүүх хурал таван өдөр үргэлжилж, Б.Содномдаржаа болон Ц.Амгаланбаатарт хорих ялын дээд хэмжээ болох 25 жилийн ял, Т.Чимгээд эмэгтэйчүүдэд оноодог хорих ялын дээд хэмжээ болох 24 жилийн ял тус тус оноосон юм. Гэвч, Б.Содномдаржаа болон Т.Чимгээ нарын ар гэрийнхэн давж заалдах тул анхан шатны шүүхийн тогтоол түдгэлзээд байна. Тиймээс ар гэрийнхэн нь дараагийн шатны шүүх хурал болтол тэднийг батлан даалтад авахыг хүсч байгаа талаар өчигдөр хэвлэлийн хурал хийж мэдэгдлээ.
Мөн Б.Содномдаржаа болон Т.Чимгээ нарыг дөрвөн хүнийг галдан шатаасан хэргийг зохион байгуулаагүй, оролцоогүй гэж холбогдох нотломжийг үзүүллээ. Тодруулбал, 2007 онд Орхон аймагт гал түймэр гарч, дөрвөн хүн нас барсан гэдэг. Тэдний нэг нь С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагчийн бие хамгаалагч (гурав нь бие хамгаалагчийн гэр бүлийнх нь гишүүд гэх) буюу хүн амины хэргийг дам захиалсан нэгэн гэгдэж байна. Тиймээс Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатарт, Т.Чимгээ нарыг хэргээ нуун дарагдуулахын тулд тэднийг шатаасан гэж буруутгаад байгаа юм.
Харин Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбаатар “Гал түймэр нь цахилгааны буруу ашиглалтаас гарсан гэх дүгнэлт бий. Тиймээс эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж байгаа тухайгаа энэ нотломжид дурдсан” гэв. Дээрх нотломжийг тэд Б.Содномдаржаа болон Т.Чимгээ нарыг гал түймэртэй холбоогүй гэх баримт гэж үзэж байна. Мөн шүүх хурлыг нээлттэй явуулж, амьд гэрч Б.Булганыг шүүх хуралд оролцуулах шаардлагатай гэсэн гэлээ. Учир нь, хэрэг гарах үед буюу 1998 онд Б.Булганы өгсөн мэдүүлэгтэй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын гадаад төрх огт таарахгүй байгаа гэж үзэж байна.

0 Сэтгэгдэл