Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Хүйтний эрч энэ сарын 22-ноос суларна

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, хүйтний эрч чангарах юм байна. Зарим нутгаар 40 хэмээс илүү хүйтэн болохыг мөн анхааруулж байна.
Энэ мэдээллийн талаар тус газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргалаас тодрууллаа.
-Ойрын өдрүүдэд хүйтний эрч чангарна гэж сэрэмжлүүлж байна. Нийслэлд хичнээн хэмийн хүйтэн байх бол?
-Ихэнх нутгаар хүйтэрнэ гэсэн урьдчилсан мэдээ бий. Энэ нь бүх нутгаар ерөнхийдөө хүйтний эрч 5-10 хэм нэмэгдэнэ гэсэн үг. Улаанбаатар хотын хамгийн хүйтэн хэсэг нь Яармаг, Нисэх орчим байдаг. Энэ хэсгүүдэд сарын 15-16-нд шилжих шөнө 36-38 хэм хүртэл хүйтэрсэн байна.
-Орон нутагт ч гэсэн хүйтэрч байна уу?
-Тийм ээ. Өчигдөр, уржигдраас эхлээд ихэнх нутгаар цас орж, хүйтэрч эхэлсэн. Өнөөдөр, маргаашнаас баруун, зүүн аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байгаа. Салхины хурд 14-16 м/с хүрч ширүүсч Увс нуур, Идэр, Тэс, Хүрэн бэлчирийн хөндийгөөр шөнөдөө 41-46 хэм, өдөртөө 32 хүртэл хэм хүртэл хүйтэрнэ. Тиймээс малын бэлчээрлэлт, авто болон төмөр замын тээвэр, цахилгаан эрчим хүчний шугам зэрэгт хүндрэл учрах, мөн өвөлжилтийн нөхцөл байдал хүндрэх магадлалтайг анхааруулж байгаа.
-Хэзээнээс хүйтний эрч буурах бол?
-Энэ сарын 22-ноос эхлэн бүх нутгаар хүйтний эрч сулрах төлөвтэй байгаа. Цаг агаарын мэдээ өдөр тутам шинэчлэгдэж, өөрчлөгдөж байдаг учраас өдөр тутамд нь мэдээллээ үзэж байх хэрэгтэй.

0 Сэтгэгдэл