Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Өвөлжилт хүндэрсэн 15 суманд автомашин өгөв

Өвөлжилт хүндэрсэн Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Дорнод, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд, Хөвсгөл зэрэг 11 аймгийн 15 сумын эрүүл мэндийн төвд Улсын нөөцөөс 15 автомашин олгосныг өчигдөр буюу энэ сарын 20-нд ЭМЯ, ОБЕГ-ын удирдлагууд хүлээлгэн өглөө.
Өнөөдрийн байдлаар манай орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтож, 17 аймгийн 127 сум, нийслэлийн нэг дүүрэгт өвөлжилтийн нөхцөл байдал хүндрээд байгаа юм. Засгийн газраас өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчин иргэдэд төрийн болон эрүүл мэнд нийгмийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор туулах чадвар сайтай автомашин олгох шийдвэр гаргасан юм.
Түүнчлэн өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдад тухайн орон нутаг дахь Улсын нөөцийн салбар, цэгүүдэд хадгалагдаж байгаа 2410 тонн өвсийг үнэгүй, 1700 тонн малын тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор шийдвэрлэсэн гэдгийг Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн онцлов.

0 Сэтгэгдэл