Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Иргэд “Гайхмаараа” шил, толь цэвэрлэгч шингэнээс хордсон байж магадгүй гэв
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл (НГХУСЗ)-ийн анхдугаар хурал өчигдөр болж архинд хордсон иргэдийн талаар болон архи, согтууруулах ундаа худалдан борлуулаагүй гурав хоногийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Цагдаагийн газрын дарга Ж.Эрдэнэболд “Хэргийн газраас олдсон эд зүйлсийг шалгаж байна. Эдийн шинжилгээний хариу эцэслэн гараагүй. Хохирогчдын биеэс метилийн спирт илэрсэн. Мөн хэргийн газраас олдсон “Найрсаг” архийг үйлдвэрлэдэг “Мөнхжин-Од” компанид шалгалт хийж, энэ сарын 17-нд үйл ажиллагааг нь зогсоосон. Шинжилгээгээр “Найрсаг” архины хатуулгийн стандартын хэмжээ бага гарсан. Мөн “Жем интернэйшнл” ХХК-ийн бүтээгдэхүүнд шалтгалт хийхэд сорилын дүнгээр стандартын шаардлага хангасан” гэв.
Харин Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын орлогч дарга Н.Ганбаяр “Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн тогтоолын дагуу манай шинжээчид хэргийн газарт очиж, хуванцар болон шилтэй шингэнээс дээж авч, шинжлүүлсэн. Мөн нас барсан иргэдийн цогцост задлан шинжилгээ хийж, хариуг нь мөрдөн байцаагчид хүлээлгэн өгсөн. Цогцосноос авсан урьдчилсан шинжилгээгээр цуснаас нь метилийн спирт илэрсэн. Харин эсийн буюу нарийвчилсан шинжилгээний хариу 7-14 хоногт гарна” гэлээ.
Албаны хүмүүсийн тайлбарласнаар “Нас барсан иргэд “Гайхмаараа” шил, толь цэвэрлэгч шингэнээс хордсон байх магадлалтай” гэх урьдчилсан дүгнэлт гаргасан байна. Хэргийн газраас олдсон эд мөрийн баримтыг шинжлүүлэхээр ШШҮХ-гийн лаборатори руу дээж явуулсан ба эцсийн хариу удахгүй гарах ажээ.
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл (НГХУСЗ)-ийн анхдугаар хурал өчигдөр болж архинд хордсон иргэдийн талаар болон архи, согтууруулах ундаа худалдан борлуулаагүй гурав хоногийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.Энэ үеэр Цагдаагийн газрын дарга Ж.Эрдэнэболд “Хэргийн газраас олдсон эд зүйлсийг шалгаж байна. Эдийн шинжилгээний хариу эцэслэн гараагүй. Хохирогчдын биеэс метилийн спирт илэрсэн. Мөн хэргийн газраас олдсон “Найрсаг” архийг үйлдвэрлэдэг “Мөнхжин-Од” компанид шалгалт хийж, энэ сарын 17-нд үйл ажиллагааг нь зогсоосон. Шинжилгээгээр “Найрсаг” архины хатуулгийн стандартын хэмжээ бага гарсан. Мөн “Жем интернэйшнл” ХХК-ийн бүтээгдэхүүнд шалтгалт хийхэд сорилын дүнгээр стандартын шаардлага хангасан” гэв.

0 Сэтгэгдэл