Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
“Насны хишиг”-ийг олгохдоо зээл, зээлийн хүүнд суутгахыг хориглов
Засгийн газрын хуралдаанаар ахмад настанд Насны хишиг олгох тухай журмыг хэлэлцэн баталлаа.

Ирэх хоёрдугаар сараас хишиг олгох ажлыг зохион байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярт даалгав. Цагаан сар, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан ахмадуудад жилд хоёр удаа олгохоор Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд тусгасан. Тодруулбал,
-65-69 настай бол 50 мянга
-70-79 настай бол 80 мянга
-80-89 настай бол 150 мянга
-90 ба түүнээс дээш настай бол 250 мянган төгрөгийн хишиг хүртэх юм.
Дээр дурдсан насны иргэн эсвэл түүнийг төлөөлөх хууль ёсны эрх бүхий этгээд Насны хишиг авах хүсэлтээ оршин суугаа сум, хорооны халамжийн мэргэжилтэнд гаргаж, халамжийн ажилтан бичиг, баримтыг бүрдүүлнэ. Арилжааны банк нь ахмад настан бүрт Насны хишиг авах нэрийн дансыг үнэ төлбөргүй нээх юм байна. Мөн гүйлгээний шимтгэл болон бусад төрлийн хураамж авахгүй байхыг журамд тусгав.
Шинээр данс нээлгүй тухайн банкин дахь өөрийнх нь данстай холбож болно. Арилжааны банк Насны хишгийн мөнгийг тухайн хүний авсан тэтгэврийн зээл, бусад зээл, зээлийн хүүнд суутгахыг хоригложээ.
Ял эдэлж байгаа болон цагдан хоригдож байгаа ахмад настны мэдээллийг хорих анги байрлаж байгаа аймаг, дүүргийн нийгмийн халамжийн байгууллагад хүргүүлж, Насны хишгийг нэрийн дансанд нь шилжүүлнэ. Гэхдээ итгэмжлэгдсэн этгээдээр дамжуулж авах бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ангийн дарга итгэмжлэл олгох юм. Гадаадад оршин суугаа иргэний хувьд Дипломат төлөөлөгчийн газрын итгэмжлэл, тодорхойлолтыг үндэслэн итгэмжлэгдсэн этгээдэд олгохоор заажээ.
2015 оны эцсийн байдлаар улсын хэмжээнд 122 мянга гаруй ахмад настан байдгаас 65-69 настай 43089, 70-79 настай 57624, 80-89 настай 18700, 90 ба түүнээс дээш настай 2492 ахмад байна.

0 Сэтгэгдэл