Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Г.Ганбаярыг нийслэлийн “Тэргүүний ажилтан” цол тэмдэгээр шагналаа

Галын аюулаас гэр бүлийн 4 хүний амийг аварсан Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн II хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г.Ганбаярын сонор сэрэмж, авхаалж самбаа, эр зоригийг үнэлэн нийслэлийн Засаг дарга “Тэргүүний ажилтан” цол тэмдэгээр шагналаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Өнөөдөр бид бүхэн нэгэн сайхан үйл явдлын гэрч болж байна. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн II хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г.Ганбаяр өнгөрсөн 24-ны өдөр 4 хүний амь насыг аварчээ. Мэдээж цагдаагийн алба хаагч нь хүн ардынхаа амар амгалан, аюулгүй байдлын төлөө өдөр шөнөгүй үүрэг гүйцэтгэж байдаг. Тэр дундаа онц байдалд өөрийн мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа гарган эрдэнэт хүний амийг аварна гэдэг маш сайшаалтай хэрэг юм. Залуухан дэслэгчдээ ажлын амжилт хүсье. Цаашид мэргэжилдээ улам чадваржиж, ард иргэдийнхээ авулгүй байдлыг сахин хамгаална гэдэгт итгэж байна” хэмээлээ.
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн II хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г.Ганбаяр нийслэлийн “Тэргүүний ажилтан” цол тэмдэгээр шагнуулсныхаа дараа “2017 оны нэгдүгээр сарын 24-ний өглөө ажилдаа явж байтал Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт, автобусны буудлын ойролцоо зам дагуу байрлах айлын хашаанаас утаа гарч байгааг харсан. Дөхөж очоод хартал тус айлын байшин шатаж байсан. Хаалгыг нь цохиод “Гал гарч байна” хэмээн орилоход хүн гарч ирээгүй. Ингээд хашааг нь давж, уг айлын том өрөөний цонхыг хагалаад 4 хүнийг дараалан гаргасан. Тухайн үед үүдний өрөөнд дэгдсэн гал хүчээ авч бүх өрөөнд утаа бий болж, юу ч харагдахгүй болсон. Хүнд нөхцөл байдал үүссэн байсан ч дотор байгаа бүх хүнийг аварчих юмсан гэсэн бодлоор зүтгэсний үр дүн 4 хүний амь насыг аварлаа. Өнөөдөр миний эр зоригийг үнэлж, шагнаж байгаа нийслэлийн Засаг даргад талархал илэрхийлье. Намайг үргэлж дэмждэг гэр бүл, цагдаагийн албаныхандаа баярлалаа. Мөн галаас аврагдсан 4 иргэнд эрүүл энхийг хүсье” гэв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл