Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
БҮХ яам, зарим агентлагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэд зөвлөл ажиллуулна
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын ахалдаг “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөл”-ийн анхдугаар хуралдаан өчигдөр болж бүх яам, шаардлагатай зарим агентлагт дэд зөвлөл байгуулах зөвлөмж Засгийн газарт өгөхөөр тогтлоо. Уг зөвлөмжийг Засгийн газын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх юм.
Дэд зөвлөлтэй болсноор хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тулгамдаж байгаа асуудлыг нь шийдвэрлэх, тэдний авьяас чадварыг нь хөгжүүлэх чиглэлээр үр дүнтэй ажил хийх боломж түлхүү бүрдэнэ гэж зөвлөлийн гишүүд үзлээ. Зөвлөлөөс энэ онд хийх ажлын төлөвлөгөөг мөн баталсан байна. Энэ онд 30 гаруй арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөлөө.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан бие даасан агентлаг байгуулах, иргэдийг бага хүүтэй, урт хугацаатай зээлд хамруулж орон сууцаар хангахад анхаарах, барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах Улсын комисст хөгжлийн бэрхшээлтэй хүн заавал ажиллуулдаг байх зэрэг саналыг энэ үеэр дэмжсэн.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар авах арга хэмжээний тухай хууль, эрх зүйн баримт бичиг хангалттай, хурал, зөвлөлгөөн олон болдог ч хэрэгжилт тааруу байгааг өөрчилнө гэлээ. Төр, засгаас гарч байгаа бодлого, шийдвэрт хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцож, санал бодлоо тусгуулдаг байх, гарсан шийдвэрийг хамтран хэрэгжүүлж, үр дүнд хүрдэг байхыг зарчим болгож орон тооны бус зөвлөл байгуулсанаа мөн онцолсон.
Үндэсний статистикийн хорооны мэдээнээс үзвэл 2016 оны жилийн эцсийн байдлаар манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 101 мянган хүн байгаагийн 10700 нь хүүхэд юм.

0 Сэтгэгдэл