Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Агаарын бохирдлыг бууруулах гурван сарын төлөвлөгөөг баталлаа

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын VII хуралдаан өнөөдөр нийслэлийн төр, захиргааны Хангарди ордонд боллоо. Хуралдаанаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг үндэслэн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах арга замын талаар хэлэлцэж, нийслэлд ирэх гурван сард хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний төлөвлөгөөг баталсан юм.

НИТХ-ын дарга Ц.Сандуй энэ үеэр, “2017 он болон ирэх жилүүдэд зохиох ажлыг “Агаар, орчны бохирдлыг бууруулах нийслэлийн дэд хөтөлбөр”-т тусган дөрөвдүгээр сард НИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэнэ. Өнөөдрийн тухайд ирэх гурван сард нийслэлээс агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх ажлаа баталлаа. Энэ бол хотын хөгжлийн өнөөгийн шаардлага, иргэдийн эрх ашигт нийцсэн чухал шийдвэр боллоо. Хурал шийдвэр гаргахдаа дүүрэг, хороо, хэсгийн төлөөлөл, оршин суугчдын санал бодлыг сонссон нь зохих үр нөлөө үзүүллээ гэж дүгнэж байна.

Улаанбаатар хотын агаарын бохирдол одоо гамшгийн хэмжээнд хүрч, оршин суугчид бүгдээрээ хохирч байна. Үүнд орон нутгаас шилжин ирэгсэд, гэр хорооллын айл өрхийг буруутгах нь зохимжгүй. Аюулыг гэтлэн давахын тулд хамтын хүчээр утаатай тэмцэх хэрэгтэй боллоо. Утаа бууруулахад чиглэсэн арга хэмжээг өөлөх бус, түүнийг ажил хэрэг болгох талаас харж дэмжих, хэн нэгний сайн арга барилыг нийтэд түгээхийн төлөө төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, бизнесийнхэн, мөн түүнчлэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хамтран санаачилга гаргах шаардлагатай байна. Агаарын бохирдлыг бууруулах талаар хотоос хэрэгжүүлсэн бодлого, арга хэмжээ нь тогтвортой биш,байнга өөрчлөгдөж байснаас үр нөлөө нь хангалтгүй байгааг нийслэлчүүд бид өдөр тутам мэдэрч байна. Үүнээс бид сургамж авах учиртай. Одоо бид тогтолцооны бус аргаар харах, сэтгэх, ажиллах шаардлагатай байна” гэлээ.

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2017 онд нийслэлийн төсөвт 3.2 тэрбум төгрөг суужээ. Мөн улсын төсөвт таван тэрбум төгрөг суулгасан нь өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад бага хэдий ч байгаа боломжоо дайчлан ажиллана гэдгийг холбогдох албаныхан хэллээ. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр НИТХ-аас томилсон ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд таван удаа иргэдтэй уулзаж, санал авснаа хуралдааны үеэр тайлагналаа.
Төгсгөлд нь НИТХ-ын дарга Ц.Сандуй нийслэл, дүүрэг, хорооны ажил хариуцсан албан тушаалтнуудыг санаачилгатай, хариуцлагатай, хяналттай ажиллаж, агаарын бохирдлыг бууруулах гурван сарын цогц төлөвлөгөөг иргэдийн оролцоотойгоор хэрэгжүүлэхийг чиглэл болголоо.
Газрын наймаачин хүний удирдлаган дор ажиллахаас ичмээр юм энэ хүмүүс. Би лав ичнэ.

0 Сэтгэгдэл
2017.01.29