Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
МУИС-ийн захиргаа сургалтын орчноо сайжруулахад тэрбум тэрбумаар нь хөрөнгө зардаг гэв үү

Н.БАТ
МУИС-ийн кредит цагийн төлбөр 82200 төгрөг. Үүн дээр 112 мянган төгрөг суурь хураамжинд төлөх ёстой. Дунджаар нэг оюутан 21 кредит цагийн хичээл улиралд үзнэ гэж бодоход сургалтын төлбөрт 1726200 төгрөг мөн суурь хураамжийн 112 мянган төгрөгөө заавал төлнө. Ингээд нэг сая 848200 төгрөг төлдөг гэсэн үг. Гол нь суурь хураамж хэмээн төлж байгаа мөнгийг оюутны сургалтын орчинд зарцуулдаг гэх тайлбарыг МУИС-ийн захиргааны зүгээс хийдэг боловч оюутнууд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй хэвээр байна. Өнгөрсөн жилийн сүүлээр МУИС-ийн бие засах газар төлбөртэй болох тухай ч яригдсаныг оюутнууд хэлж байсан юм.
МУИС-ийн оюутнууд суурь хураамж гэх нэрээр мөнгө авч байгааг эсэргүүцэн нэгдүгээр байрныхаа гадаа жагссан байлаа. Сургуулийн захиргаанаас ирүүлсэн санхүүгийн тайлангаар 2016 онд оюутны кредит цагийн төлбөрөөр 28,2 тэрбум, суурь хураамжаар 3,3 тэрбум төгрөгийн орлого олж, номын сангийн санхүүжилтэнд 7,8 тэрбум, хичээлийн байрны засварт 1,4 тэрбум, сургалтын тоног төхөөрөмж, эд хогшилд 1,3 тэрбум, номын фонд шинэчлэлд 232,2 сая, мэдээллийн систем хөгжүүлэлтэд 50 сая төгрөг зарцуулсан гэсэн байна. Энэ нь 10,8 тэрбум төгрөг болж байгаа аж.
Харамсалтай нь, 50 саяар хөгжүүлсэн мэдээллийн систем нь өнгөрсөн пүрэв гаригт ачааллаа дийлэхгүйн улмаас гацаж байх жишээний.
Тэгвэл ганцхан МУИС л оюутнуудынхаа төлөө эдгээр ажлыг хийгээд байгаа юу гэвэл үгүй. Улсын болон хувийн бүх сургууль номын фондоо шинэчилдэг, сургалтын тоног төхөөрөмж эд хогшил авдаг. Гэхдээ оюутнуудаасаа суурь хураамж гэж мөнгө авдаггүй. МУИС-д магистр, доктороор суралцаж буй оюутан суурь хураамжинд 336 мянган төгрөг төлдөг. Гэхдээ магистр, докторууд анги танхимд тэр бүр суугаад байдаггүй. Тэд сургалтын орчны тав тухаа хангуулахын тулд яг үнэндээ мөнгө төлөөд байх шаардлага ч байхгүй.
МУИС-ийн кредит цагийн төлбөр МУБИС-ийн төлбөрөөс илүү. Ижилхэн статустай, ижил мэргэжлээр оюутнууд төгсдөг сургуулиуд. МУБИС гэхэд нэг кредит цагаа 64000-71000 төгрөгөөр үнэлдэг бөгөөд суурь хураамж авдаггүй. Жилийн төлбөр нь дунджаар 1.9 сая төгрөг орчим. Ийм байлаа гээд сургалтын орчин нь МУИС-иас дутуу юу гэвэл үгүй. Сүүлийн жилүүдэд харин ч МУИС-иас илүү чанартай төгсөгчидтэй болсон гэвэл хилсдэхгүй.
2016 онд МУИС суурь хураамжаар 3.3 тэрбум төгрөгийн орлого олсон гэхээр нэг оюутнаас 224000 төгрөг авсан гэж тооцвол тус сургуульд өнөөдөр 14 мянган оюутан сурч байна.

Энэхүү 3.3 тэрбум төгрөгөөр юу хийж болох вэ гэдгийг уншигч та өөртөө ойрхон жишээгээр бодоод үзээрэй. Нийслэлийн захиргаанаас энэ жил Улаанбаатарын утааг багасгахын тулд 3.3 тэрбум төгрөг төсөвлөсөн харагдсан. Мөн багаар бодоход 4 цэцэрлэгийн мөнгө гэж харж болно.
Гэтэл эцэг эхийн халааснаас жил бүр гарч байгаа 224000 төгрөг бага мөнгө биш. Наад зах нь автобусных нь мөнгө болчихно.
МУИС-ийн Оюутны холбооны тэргүүн Б.Хосбаатарын хэлснээр МУИС сүүлийн таван жил суурь хураамж авсан байна. Тэглээ гээд оюутнуудын сурах орчинд гарсан өөрчлөлт байхгүй учраас сургуулийн захиргаандаа гомдол гаргадаг ч дээрх санхүүгийн тайлан гэх хэдэн тоог өгчээ. Өнөөдөр МУИС-д 20 гаруй мянган оюутан суралцдаг. Энэ тоогоор суурь хураамжийг мөнгөн дүнгээр гаргавал 4.4 тэрбум төгрөг болно. Тэгэхээр сүүлийн таван жилд ийм хэмжээний мөнгө оюутнуудаас авсан гэхээр 20 гаруй тэрбум төгрөг МУИС сургалтын орчноо сайжруулахад зарцуулжээ гэж хэлж болох юм.
Хэрвээ 20 тэрбумаар орон сууц барьсан бол багадаа 54 айлын 9 давхар сууц 7-г барих боломжтой гэнэ. Тэгэхээр 1944 онд ашиглалтанд орсон МУИС-ийн нэгдүгээр байрыг шинээр барих хэмжээний мөнгө ч гэж хэлж болох.
Тэгэхээр оюутнуудынхаа сургалтын орчинд ийм хэмжээний хөрөнгө оруулалт хийчихсэн бол МУИС-ийг сүүлийн таван жил удирдсан хүмүүсийг магтахаар өөр аргагүй. Гэтэл оюутнууд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгааг сургуулийн захиргаа хэрхэн тайлбарлах бол...
Энэ мөнгөөр хийсэн гэж мэлзэж болох нүдэнд харагдаж байгаа зүйл бол МУИС-ийн номын сангийн барилга л байх. Санхүүгийн тайланд нь 7,8 тэрбум төгрөг гэж туссан байгаа учраас ямар ч байсан нэг барилга босох нь босох бололтой...

0 Сэтгэгдэл