Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Б.Осоргарав: Оффшор бүсээс 355 тэрбум төгрөг хандиваар цуглуулах боломжтой
Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.Осоргарав эх орноо эдийн засгийн хүндрэлээс гаргах тооцоолол хийж, нийт нэг их наяд төгрөгийг хандиваар цуглуулж чадвал эдийн засгийн хүндрэлийг даван гарч чадна хэмээн нийт ард иргэд, аж ахуй нэгж байгууллага, улстөрчдийг уриаллаа. Тэрээр хандивын аяныхаа хүрээнд “Эх орны төлөө сан”-г үүсгэн байгуулсан бөгөөд уг сангаар дамжуулан албан байгууллага, ард иргэдээс цугласан хандивыг улсад хандивлах ажээ.
Мөн тэрээр хямралыг гэтлэх хандивын аянд найман настай балчраас 80 настай буурай хүртэл, ажил мэргэжил, нас хүйс харгалзахгүй оролцох боломжтой гэв. Түүний тооцооллоор 8-30 хүртэлх насны хүмүүс 1000 төгрөгөөс 23 мянган төгрөг (найман настай бол 1000, есөн настай бол 2000 гэх эрэмбээр өссөөр 30 настай хүн 23 мянган төгрөг хандивлана), 31-40 насны хүмүүс 150 мянган төгрөг, 41-50 насныхан 200 мянган төгрөг, 51-60 настай хүмүүс 150 мянган төгрөг, 61-70 настай хүмүүс 50 мянган төгрөг, 71-ээс дээш насныхан 20 мянган төгрөг хандивлахад нийт 214 тэрбум төгрөг хуримтлуулах боломжтой аж. Мөн иргэдээс гадна төрийн дунд болон өндөр албан тушаалтнууд, аж ахуй нэгжүүдээс албан тушаал, орлогын зөрүү харгалзан ялгавартай хандив авбал ойролцоогоор 425 тэрбум төгрөг цугларах боломжтой гэв.
Түүнчлэн, хандиваас гадна оффшор бүсэд байршуулсан мөнгийг эх орондоо эргүүлэн татах хуулийг яаралтай батлан гаргаж, энэ оны эхний улиралд багтаан Монголд оруулж ирэх боломжтой гэв.
Үүний тулд оффшорын тухай хуулийг яаралтай баталж, оффшор бүсээс мөнгө хөрөнгөө оруулж ирсэн хүмүүс, аж ахуй нэгжид ямар нэг хуулийн хариуцлага тооцохгүй байх заалт оруулах санал гаргажээ.
Тэрээр мэдэгдлийнхээ төгсгөлд үүсгэн байгуулсан “Эх орны төлөө сан”-даа өөрийн зүгээс 10 сая төгрөг, 10 адуу, алтан бөгжөө хандивлаж, уг санд хандив тусламж өгсөн хүмүүс хийгээд аж ахуй нэгж байгууллагуудыг хэвлэлээр сар бүр олон нийтэд мэдээлж, цугласан мөнгийг эрх бүхий байгууллагын холбогдох албан тушаалтанд олон нийтийн өмнө хүлээлгэн өгч байх болно гэв.
-Нийт нэг их наяд төгрөгийг хандиваар цуглуулж чадвал эдийн засгийн хүндрэлийг давах боломжтой гэв-

0 Сэтгэгдэл