Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
М.Уранчимэг: 0-5 насныханд үнэгүй олгох эм, бэлдмэлд 452 сая төгрөг төсөвлөсөн
Ханиад томууны дэгдэлт газар авсантай холбогдуулж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яамтай хамтран 0-5 насны хүүхдэд 10 нэр төрлийн 33 эм бэлдмэлийг Эрүүл мэндийн даатгалаар үйлчилдэг эмийн сангуудаар үнэ төлбөргүй олгохоор болж, улсаас 1.5 тэрбум төгрөг төсөвлөсөн. Хэрэгжилтийн талаар ЭМЯ-ны мэргэжилтнүүд мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын мэргэжилтэн М.Уранчимэгээс цөөн асуултад хариулт авлаа.
-Хэчнээн эмийн сангаар төлбөргүй эм олгож байгаа вэ?
-Одоогоор улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 808 эмийн сангаар үнэ төлбөргүй олгож байна.
-Ихэнх эмийн сан “Санхүүжилт ороогүй” гэх гомдол тасрахгүй байгаа?
-Өнгөрсөн сарын санхүүжилт дууссан үеэр очиж таарсан хүмүүс тийм гомдол ирүүлэх нь их байсан. Хоёрдугаар сарын санхүүжилт бүрэн шийдэгдсэн. Өнгөрсөн сарын 31-нээс эхлэн бүх эмийн санд энэ сарын санхүүжилтийг шилжүүлсэн тул одоо эмийн сангууд хэвийн үйлчилж байгаа. Энэ сард үнэгүй олгох эмийн санхүүжилтэд Эрүүл мэндийн даатгалын сангаас 452 сая төгрөг төсөвлөсөн.
-Эмийг үнэ төлбөргүй олгосноор ямар үр дүн гарч байгаа бол?
-Ханиад томууны дэгдэлтийг бууруулах үүднээс ЭМЯ-наас гурван төрлийн арга хэмжээ авч хэрэгжүүлсний нэг нь 0-5 насныханд 10 нэр төрлийн 30 гаруй эм бэлдмэл үнэгүй олгох байсан. Хоёрдугаарт, 0-5 насны хүүхдээ асарч буй эцэг, эхчүүдэд цалинтай чөлөө буюу лист олгохоор болсон. Гуравдугаарт, ЭМЯ, БСШУСЯ-наас сургууль, цэцэрлэгийн амралтыг сунгасан шийдвэр гаргасан. Дээрх арга хэмжээг хэрэгжүүлснээр томуугийн дэгдэлт харьцангуй буурсан. Одоогоор аймаг, нийслэл, дүүргүүдийн эрүүл мэндийн төвүүдийн орны ачаалал хэтэрсэн зүйл байхгүй, томуу, томуу төст өвчний дэгдэлт харьцангуй буураад байна.
Ханиад томууны дэгдэлт газар авсантай холбогдуулж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яамтай хамтран 0-5 насны хүүхдэд 10 нэр төрлийн 33 эм бэлдмэлийг Эрүүл мэндийн даатгалаар үйлчилдэг эмийн сангуудаар үнэ төлбөргүй олгохоор болж, улсаас 1.5 тэрбум төгрөг төсөвлөсөн. Хэрэгжилтийн талаар ЭМЯ-ны мэргэжилтнүүд мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын мэргэжилтэн М.Уранчимэгээс цөөн асуултад хариулт авлаа.-Хэчнээн эмийн сангаар төлбөргүй эм олгож байгаа вэ?

0 Сэтгэгдэл