Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Одонгийн материалыг энэ 7 хоног дуустал авна
Дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж, эрүүл, саруул өсгөн хүмүүжүүлж буй эхчүүдийн “Алдарт эхийн” I, II одонгийн материалыг хүлээн авч байна. Заасан шаардлагыг хангаж буй эхчүүд өөрийн харъяа хороондоо очиж, холбогдох зөвлөгөө мэдээлэл авах юм. Үүнд, одон олгож өгөхийг хүссэн өргөдөл /хорооны Засаг даргаар цохуулсан байх/, алдарт эхийн I,II зэргийн одонгоор шагнагдах эхийн анкет мөн тухайн эхийн цахим үнэмлэхний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээ, хүүхэд үрчилж авсан бол үрчлэлтийн гэрчилгээ болон хүүхэд үрчилсэн тухай архивын лавлагаа авч очих ёстой аж.
Түүнчлэн бага хүүхдээ төрүүлээд бүтэн 1 нас хүрсний дараа алдарт эх одонг авах эрх үүсэх бөгөөд тухайн үедээ аваагүй эхчүүд хүүхдээ төрснөөс хойшхи лавлагааг архиваас авч баримтыг хавсаргана. Харин 6-н хүүхэд төрүүлсэн буюу алдарт эх I зэргийн одон авах эхчүүд II зэргийн одонгийн үнэмлэхний хуулбарыг нотариатаар батлуулаад энэ сарын 17-ныг хүртэл хорооныхоо нийгмийн ажилтанд бүрдүүлж өгөх юм байна.
Дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж, эрүүл, саруул өсгөн хүмүүжүүлж буй эхчүүдийн “Алдарт эхийн” I, II одонгийн материалыг хүлээн авч байна. Заасан шаардлагыг хангаж буй эхчүүд өөрийн харъяа хороондоо очиж, холбогдох зөвлөгөө мэдээлэл авах юм. Үүнд, одон олгож өгөхийг хүссэн өргөдөл /хорооны Засаг даргаар цохуулсан байх/, алдарт эхийн I,II зэргийн одонгоор шагнагдах эхийн анкет мөн тухайн эхийн цахим үнэмлэхний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээ, хүүхэд үрчилж авсан бол үрчлэлтийн гэрчилгээ болон хүүхэд үрчилсэн тухай архивын лавлагаа авч очих ёстой аж. Түүнчлэн бага хүүхдээ төрүүлээд бүтэн 1 нас хүрсний дараа алдарт эх одонг авах эрх үүсэх бөгөөд тухайн үедээ аваагүй эхчүүд хүүхдээ төрснөөс хойшхи лавлагааг архиваас авч баримтыг хавсаргана. Харин 6-н хүүхэд төрүүлсэн буюу алдарт эх I зэргийн одон авах эхчүүд II зэргийн одонгийн үнэмлэхний хуулбарыг нотариатаар батлуулаад энэ сарын 17-ныг хүртэл хорооныхоо нийгмийн ажилтанд бүрдүүлж өгөх юм байна.
0 Сэтгэгдэл
























