Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Өмнөд Хятадын тэнгист нисэх онгоц тээгч илгээсэн нь өдөөн хатгалга гэв
Umhii hujaa nar aral baiguulj bolood bhad uur yah bil de? Ix hutsah nee
Б.СЭВЖИДМАА
АНУ Өмнөд Хятадын тэнгис рүү өнгөрсөн бямба гарагт нисэх онгоц тээгч “USS Carl Vinson” хөлгөө илгээсэн нь өдөөн хатгалга гэж Хятадын төрийн төв хэвлэлийн нэг “Global Times”-ын цахим хуудаст бичжээ. Энэ явдал хоёр улсын хооронд цэргийн мөргөлдөөн гаргахад ч хүргэж болзошгүй гэж тэнгисийн цэргийн эксперт Ли Жиэ тус сайтад өгүүлжээ. Тэрээр АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Д.Трамп Б.Обаматай харьцуулвал Өмнөд Хятадын тэнгист илүү эрсдэлт алхам хийж байгаа тул Хятад улс дипломат шугамаар хэлэлцээ хийхийн зэрэгцээ цэрэг армийн хувьд ч бэлтгэлтэй байх ёстой гэж бичжээ.

Ерөнхийлөгч Д.Трампын томилсон, Цагаан ордны ахлах стратегич Стив Бэннон ойрын 10 жилийн дотор Өмнөд Хятадын тэнгист дайн гарна хэмээн ажлаа авахаасаа өмнө ярилцлага өгч байсан нь анхаарал татаж буй. Ер нь, Трампын захиргаа гарснаас хойш энэ бүс нутаг урьдаас илүү эрсдэлтэй болж хувирсан. Хоёр улсын дайны талбар болж магадгүй гэж олны сэрэмжлэх болсон Өмнөд Хятадын тэнгист хятадууд долоон арал бий болгож, бүгдэд нь зэвсгийн системээ суурилуулсан гэдэг мэдээлэл бий. Тийм ч учраас АНУ-ын шинэ Төрийн нарийн бичгийн дарга тэдгээр арал руу Хятадын хөлөг онгоцуудыг ойртуулах ёсгүй гэж үзэж байгаагаа өмнө нь хэлж байсан.
Ийнхүү Хятад-АНУ-ын халуун цэг болоод буй Өмнөд Хятадын тэнгис рүү АНУ 97 мянган тонны даацтай Карл Винсон хөлгөөс гадна “USS Wayne E. Meyer” хэмээх пуужин устгагчаа ч илгээжээ. Карл Винсоны тухайд 60 онгоц тээх багтаамжтай, тэр дунд “F/A-18” сөнөөгч онгоцууд ч байгаа юм.
АНУ байлдааны хөлгүүдээ Өмнөд Хятадын тэнгис рүү илгээсэн нь хуваарьт ажил үүргээ гүйцэтгэж буй хэрэг гэж тус улс тайлбарласан ч Бээжингийн зүгээс энэ явдлыг улсынх нь тусгаар тогтносон бүрэн бүтэн байдлыг хөндөх гэсэн оролдлого гэж үзэж, эрс эсэргүүцэж байна.

0 Сэтгэгдэл
2017.02.22