Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Туул голын бохирдлын асуудлаар 5848 өргөдөл УИХ-д иржээ
УИХ-д 2016 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 17232 иргэнээс 1874 өргөдөл /нийслэлээс 1324 буюу 70,6 хувь, хөдөө орон нутгаас 550 буюу 29,3 хувь/ ирүүлжээ. Өргөдлийн байнгын хороо бүх өргөдөлд хариу өгсөн гэж тус Байнгын хорооны дарга Д.Сарангэрэл танилцууллаа.

Хариуцсан яам, агентлаг, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллийг оролцуулан хэлэлцүүлгүүд зохион байгуулж, Засгийн газарт чиглэл өгч ажилласан байна. Тус Байнгын хороо нийн долоон удаа хуралдаж, 11 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж долоон тогтоол, нэг зөвлөмж, хоёр албан бичгээр Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгч иргэдийн өргөдлүүдийг шийдвэрлэхээр ажиллажээ.
Иргэдээс хамгийн олон буюу 5848 өргөдөлд Туул голын бохирдлыг бууруулах хүсэлт, гомдол ирүүлсэн юм. Туул голыг бохирдуулагч гурван том хүчин зүйл бол Төв цэвэрлэх байгууламж, арьс, шир боловсруулах үйлдвэрүүд, мөн элс, хайрга олборлогч аж ахуйн нэгжүүд юм. Энэ асуудлыг шийдвэрлэх хүрээнд Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих, мөн холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах тухай Өргөдлийн байнгын хорооны 03 дугаар тогтоолоор Засгийн газарт чиглэл болгосон. Төв цэвэрлэх байгууламжийг 2017 онд багтааж шинээр баригахаар болж, ТЭЗҮ нь батлагдаж, хөрөнгө нь шийдвэрлэгдсэн байна.
Нийгмийн тулгамдсан асуудал бол нийслэл, төв суурийн газруудын утаа. Байнгын хорооны 2017 оны нэгдүгээр сарын 3-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр болон гамшгийн үед авах хойшлуулшгүй арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж батлах, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, аймаг, нийслэлд эрчим хүчний шинэ эх үүсвэрийг ашиглалтад оруулах ажлыг шуурхайлах, аж ахуйн нэгжүүдийн санал санаачилгыг дэмжих, төрийн байгууллага, албан тушаалтан, иргэдийн хариуцлагыг дээшлүүлэх зэрэг арга хэмжээ авахыг Засгийн газарт чиглэл болгосон.
Засгийн газарт чиглэл өгсөний үр дүнд иргэдийг гадаадын улс оронд тодорхой хугацаатайгаар өндөр цалинтай ажлын байранд зуучлах арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал, 2017 онд Япон, БНСУ, Австрали зэрэг улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулахаар болж. Ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжүүлж буй “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” хөтөлбөр болгох зорилтын хүрээнд хаврын чуулганы хугацаанд холбогдох хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байгааг мэдээлэлдээ дурдлаа.
Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлаар ирүүлсэн өргөдлүүдийг Өргөдлийн байнгын хороо судалж, авч хэлэлцжээ. Нөхөн сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, боловсронгуй болгох, хяналт, хариуцлагыг сайжруулах талаар холбогдох арга хэмжээг авч ажиллахыг Засгийн газарт чиглэл болгосон байна.

0 Сэтгэгдэл