Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ Маргааш амрах зах, худалдааны төвүүд Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ Олимпын таеквондогийн Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо УИХ-ын гишүүдийн сахилга, хариуцлагыг чангатгаснаар парламентад итгэх иргэдийн итгэлийг сэргээнэ гэв Хагас коксон түлш хэрэглэснээр агаарын бохирдол 54 хүртэл хувиар буурсан гэв Суррон, скүтер, мопед, цахилгаан дугуйгаар тавдугаар сарын 23-ны 06:00-19:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцохгүй Засгийн газар тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, бага орлоготой тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангах суурь өөрчлөлт хийнэ
Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо хүмүүнлэгийн үйлсэд нэгдлээ

МҮСХНХ нь Монголын идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 101 вэб сайтыг эгнээндээ нэгтгэсэн гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага бөгөөд Нийгмийн хариуцлагын хүрээнд хүмүүнлэгийн олон талт ажлыг дэмжин хамтран ажилладаг. Энэ ажлын хүрээнд "Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо” (МҮСХНХ), "Монгол Хятадын Хамтрсан Эх Үрсийн Нийгэмлэг” (МХХЭҮН) хамтран ажиллах санамж бичиг өнөөдөр үзэглэв.

МХХЭҮН-ийн хувьд эх үрсийн тулгамдаж буй асуудал, эмзэг бүлэг рүү чиглэсэн сургалт хөтөлбөр, төслийг зохион байгуулж хэрэгжүүлдэг олон улсад гишүүнчлэлтэй байгууллага юм.

Санамж бичгийн хүрээнд МҮСХНХ-ны гишүүдийг Хөх хотод эмнэлгийн үзлэг оншилгоонд хамруулах, Дундговь аймагт "Нарны ээж” хүүхдийн эмнэлэг барьж улсад хүлээлгэн өгөх болон Соёл амралтын цэцэрлэгт хүрээлэн байгуулах төслүүдэд хамтран дэмжиж оролцохоор боллоо.

Хамтран ажиллах санамж бичигт МҮСХНХ-ны ерөнхийлөгч Б.Мөнхдөл, МХХН-ийн тэргүүн Ж.Нямаа нар гарын үсэг зурсан бөгөөд арга хэмжээнд МҮСХНХ-ны Нийгмийн хариуцлага эрхэлсэн Дэд ерөнхийлөгч Н.Амартүвшин, Бизнесын сайтын зөвлөлийн дарга Б.Батболд нар оролцлоо.

Хамтын ажиллагааны хүрээнд мөн энэ өдөр Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбооны зүгээс Дундговь аймагт байгуулагдах цэцэрлэгт хүрээлэнд зориулж 150 ширхэг модны суулгацыг тус нийгэмлэгт хүлээлгэн өгсөн юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан