Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ Маргааш амрах зах, худалдааны төвүүд Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ Олимпын таеквондогийн Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо УИХ-ын гишүүдийн сахилга, хариуцлагыг чангатгаснаар парламентад итгэх иргэдийн итгэлийг сэргээнэ гэв Хагас коксон түлш хэрэглэснээр агаарын бохирдол 54 хүртэл хувиар буурсан гэв Суррон, скүтер, мопед, цахилгаан дугуйгаар тавдугаар сарын 23-ны 06:00-19:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцохгүй Засгийн газар тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, бага орлоготой тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангах суурь өөрчлөлт хийнэ
Оюутан цагдааг өнөөдөр бүртгэнэ

Жуулчны улирал эхлэх гэж буйтай холбогдуулан нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Монголын Оюутны холбооноос хамтран “Жуулчинд ээлтэй оюутан цагдаа-2017” арга хэмжээг ирэх зургаадугаар сарын 1-нд эхлүүлэхээр ажиллаж байна. Оюутан цагдаад их, дээд сургуулийн аялал жуулчлал, олон улс судлал, хууль эрх зүйн ангийн  болон гадаад хэл, Монголын түүх, соёл, зан заншлын  мэдлэгтэй оюутнууд хамрагдах боломжтой. Түүнчлэн Жанжин Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр болох нийслэлийн Аялал жуулчлалын салбарын нээлттэй хаалганы өдөрлөг болон энэ сарын 28-нд “Улаанбаатар” чуулгын байранд болох “Аялал жуулчлал-хөдөлмөр эрхлэлт” хөдөлмөрийн яармагаар оюутан цагдааг бүртгэх ажээ. Оюутан цагдаа арга хэмжээнд нийт 300 гаруй оюутан хамрагдаж, гадаадын жуулчдад үндэсний ёс заншлаа сурталчилж, жуулчдыг хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж ажилласнаар тэдэнтэй холбоотой хэрэг зөрчил жил бүр 20 хувиар буурсан байна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан