Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ Маргааш амрах зах, худалдааны төвүүд Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ Олимпын таеквондогийн Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо УИХ-ын гишүүдийн сахилга, хариуцлагыг чангатгаснаар парламентад итгэх иргэдийн итгэлийг сэргээнэ гэв Хагас коксон түлш хэрэглэснээр агаарын бохирдол 54 хүртэл хувиар буурсан гэв Суррон, скүтер, мопед, цахилгаан дугуйгаар тавдугаар сарын 23-ны 06:00-19:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцохгүй Засгийн газар тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, бага орлоготой тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангах суурь өөрчлөлт хийнэ
150 чиглэлд эргүүлийн үүрэг гүйцэтгэнэ

Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, тус дүүрэг дэх Цагдаагийн I, II, III хэлтэс хамтран хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийг татан оролцуулах зорилгоор “1000 эргүүл” үйл ажиллагааг зохион байгуулж буй.

Уг үйл ажиллагааны хүрээнд Хууль сахиулахын их сургуулийн 1000 сонсогч, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн I, II, III хэлтсийн 150 алба хаагч эргүүлийн 150 чиглэлд хуваарилагдан явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна.

Өнгөрсөн долоо хоногт Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 300 сонсогч, суралцагч цагдаагийн алба хаагчийн хамт хэв журмын эргүүлийн үүрэг гүйцэтгэхдээ хүн амины болон халаасны хулгайн гэмт хэргийг халуун мөрөөр нь илрүүлж ажилласан.

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Хэв журмын тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Золбадрах “Энэхүү үйл ажиллагаа эхэлснээс хойш 102-т ирдэг гэмт хэрэг, зөрчлийн дуудлага багассан. Тухайлбал, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст өдөрт гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 150-180 дуудлага ирдэг бол 110-120, цаашлаад 100 дотор багтаж байна. Гудамж, замд үйлдэгдсэн хэрэг, зөрчлийн дуудлага дээр эргүүлүүд нэн түрүүнд очиж байна. “1000 эргүүл” ажиллагаа эхэлснээс хойших хугацаанд орон байрны хулгайн гэмт хэргийн дуудлага 50 хувиар буурсан тоон үзүүлэлттэй байна” гэж ярилаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан