АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Олимпын таеквондогийн Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо
УИХ-ын гишүүдийн сахилга, хариуцлагыг чангатгаснаар парламентад итгэх иргэдийн итгэлийг сэргээнэ гэв
Хагас коксон түлш хэрэглэснээр агаарын бохирдол 54 хүртэл хувиар буурсан гэв
Суррон, скүтер, мопед, цахилгаан дугуйгаар тавдугаар сарын 23-ны 06:00-19:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцохгүй
Засгийн газар тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, бага орлоготой тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангах суурь өөрчлөлт хийнэ
Гал түймэр унтраах 35, 63 дугаар анги өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ

Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс болон Гал түймэр унтраах 35, 63 дугаар анги энэ сарын 25-наас зургадугаар сарын 15-ны хооронд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах болжээ.
Хаврын хуурайшилтын үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгаа тул Баянзүрх дүүргийн Онцгой комиссын хуралдаанаар дээрх шийдвэрийг гаргасан байна. Тус дүүргийн 11, 20 дугаар хороо буюу Хонхор, Гачуурт тосгонд хуурайшилт ихтэй, ой хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгаа тул урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллахыг хороодын Засаг дарга нарт үүрэг болгосон байна.
Мөн хуурайшилт ихтэй, салхи шуургатай үед иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины иш, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байхыг тус дүүргийн Онцгой комиссоос анхааруулав.

0 Сэтгэгдэл