АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Олимпын таеквондогийн Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо
УИХ-ын гишүүдийн сахилга, хариуцлагыг чангатгаснаар парламентад итгэх иргэдийн итгэлийг сэргээнэ гэв
Хагас коксон түлш хэрэглэснээр агаарын бохирдол 54 хүртэл хувиар буурсан гэв
Суррон, скүтер, мопед, цахилгаан дугуйгаар тавдугаар сарын 23-ны 06:00-19:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцохгүй
Засгийн газар тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, бага орлоготой тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангах суурь өөрчлөлт хийнэ
Монгол Улсад дипломат болон албан паспорттой 36 мянган хүн бий

Монгол Улсад дипломат, албан паспорт эзэмшдэг 36 мянган хүн байдаг байна. Энд Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, тэдний гэр бүлийнхнээс гадна, хамгаалалтын ажилтнууд дипломат паспорттой байдаг аж. Харин сумын Засаг дарга нар, гадаада суугаа дипломат төлөөлөгчдийн газрын үйлчилгээ аж ахуйн газрын ажилтнууд албан паспорттой байдаг юм байна.
Дипломат, албан паспорт олгох, хүчингүй болгох ажлыг гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хариуцна хэмээн 2013 оны Засгийн газрын 320 дугаар тогтоолоор журам гаргаж зохицуулсан байдаг аж.
Энэ журмаар бол дипломат, албан паспорт нь 5 хүртэл жилийн хугацаанд дэлхийн бүх улсад зорчиход хүчинтэй байдагч паспортыг дахин сунгадаггүй байна.
Мөн тухайн хүн ийм эрхтэй албан тушааласаа халагдмагц дипломат болон албан паспортыг нь хураан авах ёстой ч холбогдох байгууллага албан тушаалтан энэ үүргээ хэрэгжүүлээгүйгээс дипломат паспорттой иргэд үүнийгээ ашиглан харь оронд аялах улмаар гэмт хэрэгт холбогдох явдал гарсаар байгаа гэнэ.

0 Сэтгэгдэл