Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Нийгмийн халамж, ажлын байрны бүхий л үйлчилгээг нэг дороос авч болно

Т.ЖАНЦАН
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын ажилтны өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг өнөөдөр Сүхбаатарын талбайд 11:00 цагаас 16:00 цагийн хооронд зохион байгуулна. Үүнд Нийслэлийн нийгмийн халамжийн газар, Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газар, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрууд хамтран оролцох юм. Энэ үеэр нийслэлийн иргэдэд нийгмийн даатгал, нийгмийн халамж, хөдөлмөрийн тухай хууль, тогтоомжийн талаар зөвлөгөө мэдээлэл өгнө. Мөн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж, нийгмийн даатгалын үйлчилгээ үзүүлэх юм.
Өдөрлөгт Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төв, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Мэргэжлийн боловсролын бодлогын хэрэгжилтийн газар, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газар, Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийн газар, Нийгмийн хамгааллын тусгай төв, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсүүд оролцож дараах үйлчилгээг үзүүлнэ.
Үүнд:
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ:
-Ажил хайж буй иргэдийг бүртгэх
-Нээлттэй ажлын байрыг танилцуулах
-Тохирох ажлын байранд зуучлах
-Хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл хүргэх
-Ажил мэргэжлийн чиг баримжааны зөвлөгөө өгөх
Нийгмийн халамжийн үйлчилгээ:
-Нийгмийн халамжийн тухай хууль тогтоомжийг сурталчилах
-Нийгмийн халамжийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбоотой санал, хүсэлт, өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, эрх бүхий байгууллагад уламжлах, зөвлөгөө өгөх
-Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих смарт карт олгох
Эрүүл мэнд, нийгмийн даатгалын үйлчилгээ:
-Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хууль тогтоомж, түүнд орсон нэмэлт өөрчлөлтийн талаар сурталчилан таниулах
-Эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээх, зөвлөгөө мэдээлэл өгөх
-Сайн дурын даатгалын шимтгэл төлөлт, баталгаажуулалт хийх
-Тэтгэвэр тогтоолт, олголтын талаарх зөвлөгөө өгөх
-Хөнгөлөлттэй эмийн жороор үйлчлэх юм байна.

0 Сэтгэгдэл