Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ Маргааш амрах зах, худалдааны төвүүд Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ Олимпын таеквондогийн Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо УИХ-ын гишүүдийн сахилга, хариуцлагыг чангатгаснаар парламентад итгэх иргэдийн итгэлийг сэргээнэ гэв Хагас коксон түлш хэрэглэснээр агаарын бохирдол 54 хүртэл хувиар буурсан гэв Суррон, скүтер, мопед, цахилгаан дугуйгаар тавдугаар сарын 23-ны 06:00-19:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцохгүй Засгийн газар тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, бага орлоготой тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангах суурь өөрчлөлт хийнэ
Мэндчилгээ

Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбооны гишүүд болон хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй нийт сэтгүүлчид, ажилтан ажилтнууд Та бүхэнд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг хүргэе.

Нийгмийн хоточ нохой, цаг үеийнхээ сэрүүлэг нь байх үүргээ нэр төртэй биелүүлсээр ирсэн сэтгүүлзүйн салбар хөгжлөө даган улам бүр шинэчлэгдэж мэргэжлийн, мэргэшсэн, хариуцлагатай сэтгүүлзүйг төлөвшүүлэхийг зорьж, техник технологийн дэвшлийн нөлөөгөөр цахим мэдээллийн хэрэгслийн “алтан үе”-тэй золгоод байгаа билээ. Өнөө цагийн хэвлэл мэдээллийн өнгийг цахим сэтгүүлзүй, вэбсайтгүйгээр төсөөлж, тодорхойлох аргагүй юм.

Иймд бид салбарынхаа хүрээнд нэгдмэл байр суурьтай байж, нийтлэг эрх ашгийнхаа төлөө эв эеийг эрхэмлэж ажиллах нь чухал байгааг онцлон тэмдэглэхийн ялдамд зохиогчийн эрхийн зөрчилгүй, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, шударга үнэний дуу хоолой болж ажиллахыг нийт сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудад уриалж байна.

Хэвлэлийн эрх чөлөө бол зөвхөн хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдын эрх чөлөө биш. Энэ бол эх орон, тусгаар тогтнол, ард иргэд, хүн бүрийн эрх чөлөөний үндэс-Мэдэх эрх, хардах эрх, мэдээлэх эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрх, Таны эрх чөлөө юм.

Хэвлэлийн эрх чөлөө мандтугай!

Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбооны

Ерөнхийлөгч Болодын Мөнхдөл

2017 оны 05 дугаар сарын 03
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан