Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ Маргааш амрах зах, худалдааны төвүүд Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ Олимпын таеквондогийн Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо УИХ-ын гишүүдийн сахилга, хариуцлагыг чангатгаснаар парламентад итгэх иргэдийн итгэлийг сэргээнэ гэв Хагас коксон түлш хэрэглэснээр агаарын бохирдол 54 хүртэл хувиар буурсан гэв Суррон, скүтер, мопед, цахилгаан дугуйгаар тавдугаар сарын 23-ны 06:00-19:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцохгүй Засгийн газар тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, бага орлоготой тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангах суурь өөрчлөлт хийнэ
Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцлаа

Манай улс 2015 оноос эхлэн сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгосон. Энэ сарын цусаа бэлэглэх өдрийг нийслэлийн Засаг даргын нэрэмжит болгон НЗДТГ, МУЗН-тэй хамтран тэмдэглэхээр болсон юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон холбогдох албаны хүмүүс өнөөдөр Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа. Энэ үеэр хотын дарга болон НЗДТГ-ын удирдлагууд цусаа хандивласан юм.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Эрүүл мэндийн сайдын тушаалаар сар бүрийн 3-ны өдрийг цусаа бэлэглэх өдөр болгосон. Нийслэлийн Засаг даргын зүгээс нийслэлийн төр захиргааны байгууллага болоод нийт иргэдээ цусаа хандивлахыг уриалжТавдугаар сарын 3-ны өдрийг нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Цусаа бэлэглэх өдөр” болгон зарлаж байгаа юм. Өнөөдөр Цусны төвийн үйл ажиллагаатай танилцаж, цусаа хандивлалаа. Ирэх сарын 14-нийг дуустал нийслэлийн төр захиргааны байгууллагууд, харьяа газар, агентлагуудын нийт ажилчид цусаа бэлэглэнэ. Энэ нь хүмүүнлэгийн үйлст зориулж байгаа багагүй хувь нэмэр болно” хэмээлээ.

Нэг саяас дээш хүн амтай хотуудад 5-8 цус цуглуулах төв ажиллаж байж донорын тоог нэмэгдүүлж, цусны нөөц, хангамжийг сайжруулахад илүү үр нөлөө үзүүлдэг байна. Одоогоор Улаанбаатар хотын хэмжээнд цус цуглуулах “Баянгол”, “Баянзүрх”, “Сүхбаатар” гэсэн гурван төв ажиллаж байгаа аж гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан