Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
“Эх орны дайны баганат хөшөө”-нд цэцэг өргөлөө

Аугаа Их Ялалтын 72 жилийн ойн баярыг тохиолдуулж аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут, Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, С.Батжаргал ОХУ-аас Орхон аймагт суугаа Ерөнхий консул Ракшаев Рыгзын Ракшаевичнар ОХУ-ын Ерөнхий консулын газрын дэргэдэх “Эх орны дайны баганат хөшөө”-нд цэцэг өргөлөө. Дараа нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захиргааны өмнөх жанжнуудын хөшөө болон “Найрамдал”-ын өндөрлөгт цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэв. Мөн “Найрамдал”-ын өндөрлөгөөс А.Амарын талбай хүртэл “Үхэшгүй мөнгийн хороо” жагсаал боллоо. Жагсаалд орон нутгийн удирдлагууд болон Зэвсэгт хүчний 186 дугаар анги, “Оюутан цэрэг”, өсвөрийн аврагч- Скаутын бүлэг, төрийн байгууллагын албан хаагчид, ОХУ-ын иргэд оролцсон юм.

Дэлхийн хоёрдугаар дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80 шахам хувь нь ямар нэг хэмжээгээр татагдан оролцож, 110 сая хүн цэргийн албанд татагджээ. Энэхүү дайнд 60 сая хүн үрэгдсэний 20 сая нь цэрэг, 40 сая нь энгийн иргэд байв. Үүний тал хувь зөвхөн ЗХУ-ын иргэд байсан юм. Дайны нийт өртөг нь 1944 оны ханшаар 1.6 их наяд ам.доллар болсон нь түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй дайн гэж тооцогддог байна.

0 Сэтгэгдэл