Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ Маргааш амрах зах, худалдааны төвүүд Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ Олимпын таеквондогийн Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо УИХ-ын гишүүдийн сахилга, хариуцлагыг чангатгаснаар парламентад итгэх иргэдийн итгэлийг сэргээнэ гэв Хагас коксон түлш хэрэглэснээр агаарын бохирдол 54 хүртэл хувиар буурсан гэв Суррон, скүтер, мопед, цахилгаан дугуйгаар тавдугаар сарын 23-ны 06:00-19:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцохгүй Засгийн газар тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, бага орлоготой тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангах суурь өөрчлөлт хийнэ
Б.Галсансүх өмгөөлөгч Г.Батбаярын бүхий л булхайг илчилнэ гэв

“Ноцтой мэдээ” сонины 2017 оны №12 дугаарт  “Үйлчлүүлэгчээ луйвардаж гаршсан өмгөөлөгч Г.Батбаяраас зайлсхийж явах нь зүйтэй” гэх гарчигтай нийтлэл гарсан байна. Нийтлэлд Г.Батбаяр нь  иргэн Г.Санчирыг сэжигтнээр шалгагдах үед  аавынх хүсэлтээр өмгөөлөхдөө “Танай хүүг цаашид цагдан хорихоос бусад таслан сэргийлэх арга хэмжээ авхуулахаар хэргийг шалгаж буй АТГ-ын мөрдөн байцаагчид хоёр сая төгрөг өгнө” гэж аваад хувьдаа завшсан тухай бичсэнээс үүдэн тус сонины эрхлэгч Б.Галсансүхээс 50 сая төгрөг нэхэмжилж, Чингэлтэй дүүргийн шүүхэд өгсөн гэнэ.Тиймээс “Ноцтой мэдээ” сонины эрхлэгч Б.Галсансүх хэвлэлийнхэнд хандаж, миний нийтэлсэн материал бүгд баримттай. Шүүхийн тогтоол нь ч байгаа гээд өөрийгөө гүтгүүлсэн гэж сэтгүүлчээс 50 сая төгрөг нэхэмжилж, энэ мөнгөө 29 дүгээр сургуулийн олддоггүй хохирогч хүүхдүүд гарч ирвэл өгнө гэж басамжилсан гэв. Тиймээс Г.Батбаярт хаяглан дараахь 10 асуултыг дайв.
1.    Таныг 2000 оны эхээр Нарантуул зах зээр хууль бусаар сум зардаг байсан гэсэн үнэн үү
2.    Та 2010 онд хөрш айлынхаа хүнийг засвар хийж амгалан тайван байдал алдагдууллаа хэмээн зодсоноос болж Захиргааны зөрчил хэмээн торгуулсан гэдэг үнэн үү
3.    Та 2015 онд үйлчлүүлэгч С-ийг цагдан хоригдох байдлаас нь суллуулахын тулд АТГ-ын байцаагчид өгнө хэмээн үйлчлүүлэгчийнхээ ар гэрээс хэдэн сая төгрөг аваад хувьдаа завшин үүнийхээ төлөө залилангийн хэрэгт холбогдон шалгагдаж, хөө хэлэлцэх хугацаа дууссан гэдэг шалтгаанаар тус Залилангийн хэрэг хэрэгсэхгүй болсон гэх юм
4.    Хэрэг өмгөөлөхдөө асуудлыг судалж, шүүх хуралд мэтгэлцэхээс өмнө хэвлэлийн хурал хийж, асуудлыг сенсаацлан олон нийтэд хүргэдэг нь танд ашигтай юу
5.    Та 2 жилийн өмнө үйлчлүүлэгч Л.Сарангэрэлийг “Цензургүй ярилцлага” нэвтрүүлэгт орох үед C1 телевиз дээр очоогүй гэж худлаа ярьсны шалтгаан юу вэ?
6.    Таны өмгөөлсөн нийт хэргийн хэдэн хувьд нь үйлчлүүлэгчийн тань талд шийдвэрлэгдэж байсан бэ?
7.    Таныг ХХАА-н сайд асан Р.Бурмааг гүтгэсэн тул уучлалт гуйх ёстой гэсэн шийдвэр гарсан. Та Р.Бурмаагаас уучлалт гуйсан уу
8.    Та “Дуучин Амараагийн асуудалд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хүртэл анхаарлаа хандуулж байна....” хэмээн худал хэлсэн шалтгаан юу вэ
9.    Таныг үйлчлүүлэгчийнхээ талаар олж авсан мэдээлэлдээ тулгуурлан Өмгөөлөгчийн ёсзүйгээ зөрчин эсрэг талд ажилладаг гэдэг үнэн үү
10.    Нууц биш бол 29 дүгээр сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эсрэг өмгөөлөл хийхдээ хэдэн төгрөгний хөлс авсан бэ гэсэн арван асуулт асууж буйгаа хэлээд Г.Батбаяртай холбоотой бүхий л мэдээллийг эрэн сурвалжилж, олон нийтэд дэлгэнэ гэв.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан