Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ Маргааш амрах зах, худалдааны төвүүд Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ Олимпын таеквондогийн Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо УИХ-ын гишүүдийн сахилга, хариуцлагыг чангатгаснаар парламентад итгэх иргэдийн итгэлийг сэргээнэ гэв Хагас коксон түлш хэрэглэснээр агаарын бохирдол 54 хүртэл хувиар буурсан гэв Суррон, скүтер, мопед, цахилгаан дугуйгаар тавдугаар сарын 23-ны 06:00-19:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцохгүй Засгийн газар тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, бага орлоготой тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангах суурь өөрчлөлт хийнэ
Венесуэлийн үймээнээр амиа алдсан хүний тоо 42-т хүрчээ

Улсын Ерөнхий прокурорын газрын мэдээлснээр, даваа гарагт гурван хүн амь насаа алдсанаар зургаан долоо хоног үргэлжилж буй Венесуэлийн засгийн газрын эсрэг үймээний үеэр амиа алдсан хүмүүсийн тоо наад зах нь 42-т хүрсэн байна.

Хил орчмын Тачира мужид 33 настай таксины жолоочийг хоолойд нь буудан хөнөөсөн хэрэгт холбогдуулан цагдаагийн нэгэн ажилтныг баривчилжээ.

Сөрөг хүчнийхэн социалист засгийн газрыг түлхэн унагахын тулд суулт зарлан, замуудыг хааснаар даваа гарагт улс даяар хүчирхийлэл дэгдсэн байна. Хоол хүнсний хомсдол, эрүү мэндийн салбарын хямрал болон инфляцийн огцом өсөлтөнд уурлаж бухимдсан хэдэн зуун мянган хүн сүүлийн хэдэн долоо хоногийн турш гудамжинд гарч сонгууль явуулах, шоронд хоригдож буй идэвхтнүүдийг суллах, эдийн засгийн хямралыг гадаадын тусламжтайгаар даван туулах, сөрөг хүчний хяналт бүхий засаглалыг бий болгохыг шаардаж байна.

Венесуэлийн хүний эрхийг хамгаалах байгууллагын мэдэгдсэнээр, даваа гарагт болсон үймээний үеэр наад зах нь 90 хүнийг баривчилсан байна.

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл АНУ-ын хүсэлтээр Венесуэлийн асуудлыг хэлэлцэхийн тулд лхагва гарагт хаалттай хуралдахаар болсон байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан