АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Олимпын таеквондогийн Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо
УИХ-ын гишүүдийн сахилга, хариуцлагыг чангатгаснаар парламентад итгэх иргэдийн итгэлийг сэргээнэ гэв
Хагас коксон түлш хэрэглэснээр агаарын бохирдол 54 хүртэл хувиар буурсан гэв
Суррон, скүтер, мопед, цахилгаан дугуйгаар тавдугаар сарын 23-ны 06:00-19:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцохгүй
Засгийн газар тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, бага орлоготой тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангах суурь өөрчлөлт хийнэ
“Багануур” ХК Засгийн газраар өрөө төлүүлж, хөнгөлөлттэй зээл авахыг хүслээ

Төвийн бүсийн эрчим хүчний дулааны цахилгаан станцуудыг “Багануур”-ын уурхай 1978 оноос хойш нүүрсээр хангаж ирсэн. Уг нүүрсний ордод сүүлийн гурван жилд нэмэлт хайгуул хийж нөөц нь 812 сая тонн болж нэмэгдсэн байдаг. Иймд тус уурхайн ажиллах хугацаа уртассан гэсэн үг. Гэвч “Багануур” ХК өнөөдөр алдагдалтай ажиллах болсон аж. Учир нь нэг тонн нүүрсний үнийг төрөөс хатуу тогтоож ирсэн, уурхайн гүн нэмэгдэж хөрс хуулалт, нүүрс олборлолтын зардал өссөн байна. Тухайлбал, өнөөдөр олборлож буй нэг тонн нүүрсний зардал борлуулалтын үнэтэй адил хэмжээнд хүрчээ. Ийм учраас орлого зарлага тэнцэж уурхайн техник технологид шинэчлэлт хийх боломжгүй болсон тухай удирдлагууд нь мэдээлж байгаа юм. Мөн өр төлбөр нь ч нэмэгджээ. Өнгөрсөн оны үйл ажиллагаа, санхүүгийн тайланд хийсэн аудитаас харвал 2.3 тэрбум төгрөгийн авлагтай, 18.4 тэрбум төгрөгийн өглөгтэй гарсан. Жишээ нь толгой компани болох төрийн өмчит “Эрдэнэс Монгол”-д 3.4 тэрбум төгрөгийн өртэй гарав. Үүнээс гадна нийт 22.6 тэрбум төгрөгийн сэлбэг, материалыг сонгон шалгаруулалтгүй худалдан авсан байна. Түүнчлэн “Монгол нүүрс” төслийн хүрээнд Япон Улсын Засгийн газар болон Дэлхийн банкнаас Сангийн яамаар дамжуулан авсан зээлээс 39 тэрбум төгрөгийн өр үлдсэн байгаа юм. Ингээд Засгийн газраас уг өрийг барагдуулах, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд зориулж хөнгөлөлттэй зээл олгох хүсэв. Уг асуудлаа УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд танилцуулаад байна.

0 Сэтгэгдэл