Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэж байна Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ Баянхонгор аймгийн Шаргалжуут чиглэлд хот хоорондын зорчигч тээвэр үйлчилнэ Сэлбэ гол дагуух авто замыг долоодугаар сарын 10-ны дотор ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна Нийслэлийн хэмжээнд тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийг УИХ баталгаажууллаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр Халтмаагийн Баттулгыг сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
 
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад 96.5 хувь нь дэмжив. Ингэснээр Х.Баттулга нь Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч болж буйг УИХ албан ёсоор баталгаажууллаа.
 
Үүний дараа “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолын төсөлд Ерөнхийлөгчийн тангараг өргөх товыг 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 11:40 минутад эхлэхээр тусгасан. Гэвч чуулганы хуралдаан сунжирч байгаа тул тангараг өргөх ёслолын цагийг хойшлуулсан юм.
 
Хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулж 96.5 хувиар тогтоолын төслийг батлав. Тогтоол ёсоор бол, тангараг өргөх ёслол нь энэ сарын 10-ны өдрийн 12:30 минутад байхаар өөрчлөгдсөн юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан